Шууд Chart

Рио 2016: Э.Цэндбаатарын тулаан эхэллээ

2016-08-11 05:51:36

Боксийн шигшээ багийн хамгийн залуу тамирчин Э.Цэндбаатар яг одоо манай тамирчдын сүүлийг мушгин тулаанаа хийх гэж байна. Бакуд болсон олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрээр Химийн цом болон Чехийн Гран при тэмцээнүүдэд түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан билээ.

Түүний эхний тойргийн өрсөлдөгч нь Кенийн туршлагатай тамирчин Бенсон Гичару Нжангиру байх болно.  Энэ жил 31 настай тэрээр 4 жилийн өмнө Лондоны олимпод зодоглож, эхний тойргоос тэмцээнийг орхиж байсан юм байна.

Бенсон Гичару Нжангиру нь хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд амжилттай оролцож, 2010 онд мөнгө, 2014 онд хүрэл медаль хүртэж байсан. Бүх Африкийн тоглолтын аварга. AIBA Pro Boxing-д өнгөрсөн жилээс хүч үзэж байгаа, мэргэжлийнхний дунд болсон эрх олгох тэмцээнд түрүүлсэн нэгэн юм.

Нийтэлсэн: Б.Назкеш

Рио 2016: Э.Цэндбаатарын тулаан эхэллээ  
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй