Шууд Chart

2015 оны дэлхийн аварга Сильвия Данекова олимпийн эрхээ хасууллаа

2016-08-12 12:55:43

Болгар улсын гүйлтийн тамирчин Сильвия Данековагаас авсан допингийн тестийн хариу эерэг гарсан байна. 33 настай тамирчин 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд оролцохоор Рио-Де-Жанейро хотноо долоодугаар сарын 26-нд очжээ.  

Данесково "Лондон-2012" олимпид 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд оролцож байсан, 2015 оны дэлхийн аварга тамирчин юм. Медаль авах өндөр магадлалтай хэмээн үнэлэгдэж байсан Сильвия Данековад Болгарын ард түмэн их итгэл найдвар хүлээлгэж байсан. Болгар улсын олимпийн хорооноос  допингийн тестийн хариуг хүлээн зөвшөөрчээ.

Сануулахад, тус улсын хүндийн өргөлтийн багийн бүх тамирчин мөн допингийн тестэд бүдэрж, олимпид оролцох эрхээ хасуулсан юм. 

Нийтэлсэн: Б.Назкеш

2015 оны дэлхийн аварга Сильвия Данекова олимпийн эрхээ хасууллаа  
Үзсэн: 1587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй