Шууд Chart

Улс орнууд олимпийн медалийн эздийг хэрхэн урамшуулдаг вэ

2016-08-13 00:00:00

Олимпид оролцож буй тамирчид улс орныхоо нэрийг мандуулж, тугийг өргөж эх орондоо нэр хүнд "бэлэглэсэн" тамирчинд мөнгөн урамшуулал олгодог. Энэ нь медаль хүртсэн тамирчинд урам зориг өгөхөөс гадна тамирчдын дараагийн халааг бэлдэж залуусыг спортод сонирхолтой болгоход чухал нөлөө үзүүлнэ.

Улс орнуудын тамирчдад олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ янз бүр байдаг. Зарим улс энэ тал дээр маш их анхаарч тамирчдад их хэмжээний мөнгө олгодог бол зарим нь бүр ямар ч мөнгөн урамшуулал олгодоггүй юм байна.

"Рио-2016" олимпоос эх орондоо алтан медаль авчрах тамирчинд Итали $185.000, Орос $61.000, Франц $66.000 амласан байна.

Дээрх жагсаалтаас харахад Сингапур хамгийн их мөнгөн урамшуулал өгдөг нь харагдаж байна. Учир нь тус улс түүхэндээ олимпийн наадмаас дөрвөн медаль л хүртэж байжээ. Тодруулбал, “Ром -1960” олимпийн наадмаас хүндийн өргөлтийн тамирчин мөнгөн медаль хүртсэнээр анхны медалийг эх орондоо авчирч байсан бол ширээний теннисний тамирчид “Бээжин-2008”-аас нэг мөнгө, “Лондон-2012” наадмаас хоёр хүрэл медаль хүртсэн аж.

Тиймээс тус улс олимпийн наадмын анхны алтан медалийн эзэнд 753 мянган ам.долларын мөнгөн шагнал өгөхөө амлаад байна.
Харин эсрэгээрээ АНУ 1896 оны Афины олимпоос эхлээд нийт 2698 медаль авч байснаас 1071 нь алтан медаль юм. Үүнээс гадна "Рио-2016" олимпоос одоогийн байдлаар тус улс 50 медаль хүртээд байгаа билээ. Тус улсын хувьд  алтан медальд $25000, мөнгөн медальд $15000, харин хүрэл медальд $10000 ам.долларын урамшуулал олгоно.

Харин Их Британийн медаль авсан тамирчдад мөнгөн урамшуулал өгдөггүй аж. Гэсэн хэдий ч олимпийн тамирчдын нэр хүнд өсч тэр хэрээр компанийн зар сурталчилгаанд тоглож, өөрийн орлоготой болдог байна.

Харин манай улсын хувьд  олимпийн медальтнуудаа хэрхэн урамшуулах тухай тогтоолыг баталсан. Засгийн газрын 208 дугаар тогтоол хэсэг "дуншсан"-ы эцэст батлагдсан билээ. Тус тогтоолын дагуу ард түмний мөрөөдөл олимпийн алтан медалийг авчирсан тамирчнаа Монголын төр 120 сая төгрөгөөр шагнахаар болсон. Харин олимпийн мөнгөн медальтан 60 сая, хүрэл медалийн эзэн 30 сая төгрөг хүртэх аж. Паралимпийн тамирчдад ч мөн ийм хэмжээний мөнгөн шагнал олгох юм.
Мөн олимпоос болон дэлхийн аваргаас медаль хүртсэн манай тамирчид сар бүр алт, мөнгө, хүрэл медалийн үнэлгээгээр мөнгөн урамшуулал буюу цалинтай болсон юм.

Нийтэлсэн: Б.Назкеш

Улс орнууд олимпийн медалийн эздийг хэрхэн урамшуулдаг вэ   
Үзсэн: 1617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй