Шууд Chart

Их Британийн дугуйчид цуваа уралдааны төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ

2016-08-14 11:55:04

Цуваа дугуйн 4 км-ийн уралдаанд Их Британийн эмэгтэйчүүдийн баг АНУ-ын  тамирчдыг ялж, алтан медалийн эзэн боллоо. Уралдаанд оролцсон Их Британийн багийн бүрэлдэхүүнд  Кэти Арчибальд, Лора Тротт, Элинор Баркер болон Джоанна Роуселл-Шэнд нар багтсан байна.

Тэд 4 км замыг 4:10.236  секундэд  туулсанаар ийнхүү дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Мөн тус багийн гишүүн Тротт 24 настай бөгөөд олимпийн гурван алтан медаль хүртсэн анхны англи эмэгтэй болж байгаа юм.

Нийтэлсэн: Б.Назкеш

Их Британийн дугуйчид цуваа уралдааны төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ  
Үзсэн: 1876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй