Шууд Chart

РИО 2016: Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар өнөөдөр уралдана

2016-08-14 20:00:00

Олимпийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээнүүд Самбодромо, Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болж байна. Манай улсаас “Рио”-гийн олимпийн хөнгөн атлетикийн төрөлд Б.Мөнхзаяа, Б.Сэр-Од, Д.Гантулга, Л.Отгонбаяр нар оролцохоор болсон. Тэгвэл өнөөдөр монголын цагаар 21.30 минутад манай тамирчин Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нарын уралдаан эхлэх гэж байна. Хөнгөн атлетикийн энэ төрөлд нийтдээ 157 тамирчин оролцох бөгөөд та бүхэн МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар тэмцээнээ шууд хүлээн авах боломжтой.

Риогийн олимп Б.Мөнхзаяагийн хувьд анхных бол Л.Отгонбаярын хувьд гурав дахь нь юм. Л.Отгонбаяр өмнө нь Афин, Лондонгийн олимпод оролцож байсан туршлагатай.

Б.Мөнхзаяа 1993 оны аравдугаар сарын 10-нд Дорнод аймагт төрсөн бөгөөд “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин юм. Тэрбээр гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой.

Түүний амжилтуудаас дурдвал:

2014, 2015 оны “Шандунь” хагас марафон тэмцээний хошой алтан медальт

2015 оны ААШТ IV  байр

Л.Отгонбаярын хувьд 1982 оны долоодугаар сарын 13-нд Өмнөговь аймагт төрсөн ажээ.

Түүний амжилтуудаас дурдвал:

2011 онд Цагдаагийн ДАШТ алтан медаль

2016 оны “Xiamen”  марафоны IX байр

Нийтэлсэн: Б.Назкеш

РИО 2016: Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар өнөөдөр уралдана  
Үзсэн: 3247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.106.xxx] 2016-08-14 21:00
амжилт

Бидэнтэй нэгдээрэй