Шууд Chart

Рио 2016: Хамгийн ахмад настай сэлэгч 50 метрийн чөлөөт сэлэлтэд алтан медаль хүртлээ

2016-08-14 19:25:03

Америкийн усан сэлэлтийн тамирчин Эстони Эрвин 50 метрийн зайн чөлөөт сэлэлтийн тэмцээнд  21.40 секунтийн амжилт гаргаж, алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр өдгөө 35 настай бөгөөд Риогийн олимпийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж байгаа тамирчдаас хамгийн өндөр настай нь юм. Түүний хувьд энэхүү медаль нь Риогийн олимпоос авч байгаа хоёр дахь алтан медаль ажээ.

Харин 50 метрийн чөлөөт сэлэлтийн хоёрдугаар Францын  тамирчин Флоран Маноду шалгарсан бол гуравдугаарт АНУ-ын тамирчин Натан Эдриан оржээ.

Эстони Эрвиний хувьд 16 жилийн өмнө Сиднейн олимпоос алтан медаль хүртэж байсан юм. Үүний дараагаар  их спортоор хичээллэхээ зогсоож, Рок хамтлагт орсон гэдэг. Үүнээс гадна тэрбээр амьдралд хөл алдаж хар тамхи хэрэглэсэн үетэй ч таарч байжээ.

Эцэст нь тэрбээр 2011 онд усан спортодоо эргэн ирж, 2012 онд Лондонгийн олимпод оролцсон боловч амжилт гаргаагүй  юм. Гэвч ийнхүү Риогийн олимпод маш амжилттай оролцож, хоёр алтан медалийн эзэн болоод байна.

Нийтэлсэн: Б.Назкеш

Рио 2016: Хамгийн ахмад настай сэлэгч 50 метрийн чөлөөт сэлэлтэд алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй