Шууд Chart

Рио 2016: Гурван байрлалын буудлагын төрлийн медалийн эзэд тодорлоо

2016-08-15 02:10:33

“Олимпийн марафон” хэмээн нэрлэгддэг эрэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалын буудлагын төрлийн аваргууд дөнгөж сая тодорлоо.

Энэ төрөлд:

  • ОХУ  тамирчин Федор Власов
  • Германы Андре Линк
  • Италийн Никкола Камприан
  • Хятадын Жу Чинан
  • Германы Даниель Вродмейер
  • Францын тамирчин Алекис Райнауд
  • ОХУ-ын тамирчин Сергей Каменский
  • Норвегийн Оле Кристиан Брин нарын шилдэг найман мэргэн буудагч хүч сорисон юм.

Эдгээр тамирчдаас Италийн мэргэн буудагч, Лондонгийн олимпийн аварга Никкола Камприаны  458.8 оноогоор алтан медалийн эзэн боллоо.  29 настай Никкола Камприан ийнхүү Риогийн олимпоос хоёр дахь медалиа хүртэж байгаа юм. Түүний дасгалжуулагч Швейцарийн иргэн Габи Бюрмен ажээ.

Харин ОХУ-ын тамирчин Сергей Каменский ердөө 0.3 онооны зөрүүтэй буюу 458.5 оноогоор мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр олимпийн наадамд анх удаа оролцсон бөгөөд  хэвтээ буудлагын  төрлөөр олмпийн дээд амжилтыг тогтоосон байна.

Хүрэл медалийг Францын тамирчин Алекис Райнауд 448.4 оноогоор хүртлээ. Түүний хувьд  насанд хүрэгчдийн тэмцээнд оролцоод хоёр жил болж байгаа бөгөөд анх удаа олимпийн наадамд оролцож 22 насандаа олимпийн наадмын алдрын тавцанд гарч байгаа нь энэ юм.

Нийтэлсэн: Б.Назкеш

Рио 2016: Гурван байрлалын буудлагын төрлийн медалийн эзэд тодорлоо  
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй