Шууд Chart

Рио 2016: Эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн 75 кг жингийн аваргууд тодорлоо

2016-08-15 07:40:10

Зуны олимпийн сонгомол барилдааны 75 кг-ын барилдаан дөнгөж сая өндөрлөж, аваргаа тодрууллаа. Энэ удаагийн барилдаанд аваргалж, олимпийн алтан медальтан болсон тамирчин бол ОХУ-ын Роман Власов байлаа. Тэрбээр олимпийн гурван удаагийн аварга, нэг удаагийн хүрэл медальт, 2010 онд Залуучуудын аваргад түрүүлж байсан бөгөөд Испани, Польш, Швэд, Данийн олон улсын тэмцээний ялагч болж байсан шилдэг бөх юм.

Харин 75 кг-ын барилдааны мөнгөн медалийг ОХУ-ын бөх Марк Мелсэн гучин хоёр насандаа хүртлээ. “Мөнгөн” Марк хочтой тамирчин өмнө нь  ДАШТ-нд  дөрвөн удаа мөнгөн медалийн эзэн болж байсан түүхтэй.

Хүрэл медалийг БНСУ-ын тамирчин Ким Хиунво хүртсэн бөгөөд тэрбээр Лондонгийн зуны олимпийн наадамд 66 кг жинд алтан медаль хүртэж байсан юм. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлсэн байна.

Түүнчлэн Дэлхийн аварга Морад Абдуали олимпийн хүрэл медальтан болсон юм. Барилдааны турш өрсөлдөгчөө өөрийнхөө хэмнэлд оруулан давуу барилдаж Иран бол бөхийн орон гэдгийг дахин баталлаа.

Нийтэлсэн: Б.Назкеш

Рио 2016: Эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн 75 кг жингийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй