Шууд Chart

Олимпийн үеэр гурван ч гэрлэх санал тавьжээ

2016-08-16 17:00:21

Хятадын шумбагч Цин Кай хайрт бүсгүй Хэ Цзыд "Мариа Ленк" усан цэнгэлдэх хүрээлэнд гэрлэх санал тавьсан мэдээг бид та бүхэнд хүргэж байсан. Энэ нь "Рио-2016" олимпийн үеэр тавигдаж байгаа гурав дахь гэрлэх санал юм байна. 

Бразилийн эмэгтэйчүүдийн рагби баг олимпийн медаль хүртэж чадаагүй ч тус багийн тоглогч Исадора Черрулогийн хувьд тэр өдөр баяртай  үйл явдал тохиожээ. Учир нь тэмцээний үеэр тэрбээр найз бүсгүй Маржори Эндяд хайр сэтгэлээ илчлэн гэрлэх санал тавьсныг найз бүсгүй нь хүлээн авсан. Түүний найз бүсгүй тоглолт болсон "Деодро" цэнгэлдэх хүрээлэнд олимпийн сайн дурын ажилтан хийж буй аж. Гурван жил үерхсэн хосууд ижил хүйстэн юм. Чурулло "Олим бол хэн нэгний хувьд амьдралын шинэ хуудас. Тиймээс би хайр бүхнийг ялдаг гэдгийг хүмүүст харуулахыг хүссэн. Хайр яллаа" гэжээ.

"Рио-2016" наадмын гэрлэх санал тавьсан тохиолдол АНУ-ын хүндийн өргөлтийн тамирчин Морган Кинг болон түүний дасгалжуулагч Дин Крус нартай холбогдоно. Морган Кинг "Рио-2016" олимпод улсынхаа дээд амжилтыг шинэчилж, 182.9 фундыг өргөсөн.
Хосууд наймдугаар сарын 12-нд сүй тавьжээ. Энэ тухай дасгалжуулагч Дин Крус өөрийн твиттер хуудсандаа “Шинэ амжилт, сүй тавих, Бразилийн дараагийн бэлэг юу юм бол” хэмээн бичсэн байна.





Нийтэлсэн: Б.Назкеш

Олимпийн үеэр гурван ч гэрлэх санал тавьжээ   
Үзсэн: 1721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй