Шууд Chart

Паралимпийн наадмын зарим спортын төрөл хасагдахад хүрээд байна

2016-08-17 14:31:38

Бразилийн Засгийн газар паралимпийг зохион байгуулахад 250 сая реал буюу 80 сая доллар дутуу байгааг албан ёсоор зарлалаа.
Одоогоор паралимпийн тасалбарын дөнгөж 12 хувь нь зарагдсан байна. Тиймээс төсвөө хэмнэхийн тулд паралимпийг сурвалжлах хэвлэл мэдээллийнхний тоог бууруулжээ. Хэрвээ асуудлыг шийдэж чадахгүй бол Рио-Де-Жанейро хотод зохион байгуулагдах паралимпийн наадмын хөтөлбөрөөс зарим спортын төрлийг хасах дээрээ тулаад байгаа аж. Одоогоор спортын аль төрлүүд хасагдах нь тодорхойгүй байна.

Олон улсын паралимпийн хорооны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Крейг Спенсийн мэдээлж байгаагаар Рио олимпийг зохион байгуулагчид олимп болон паралимпод шаардлагатай 7.4 тэрбум реалыг (2.3 тэрбум доллар)  бүрдүүлж чадаагүй аж. Энэ мөнгө зөвхөн олимпийн нээлт, хаалтын ажиллагаа биш тамирчдын өдөр тутмын хоол, замын зардал зэрэгт зарцуулагдах юм байна.

Энэхүү санхүүгийн хүндрэлээс болж "Олимп зохион байгуулах хороо" Рио-Де-Жанейро хотод тамирчдыг авч ирэх зардлыг дааж чадахгүй байдалд хүрээд байна.  Үүнтэй холбоотой Ази, Африкийн буурай хөгжилтэй 50 гаруй орны тамирчид паралимпод оролцох эсэх нь тодорхойгүй болжээ.

Паралимпод дэлхийн 176 орны 4300 тамирчин оролцохоор төлөвлөсөн юм.



Нийтэлсэн: Б.Назкеш

Паралимпийн наадмын зарим спортын төрөл хасагдахад хүрээд байна  
Үзсэн: 1687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй