Шууд Chart

Рио 2016: Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй Элайн Томпсон

2016-08-18 14:13:05

"Рио 2016" Олимпийн наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 200 метрийн ангиллын уралдаанд Ямайкийн тамирчин  Элайн Томпсон 21.78 секунтэд барианд орж "Рио 2016" олимпоос хоер дахь алтан медалиа авлаа.

Тэрбээр наймдугаар сарын 13-нд эмэгтэйчүүдийн 100 метрийн ангилалд 10.71 секунтээр түрүүлсэн юм. Түүний араас Нидерландын  тамирчин Дефне Шипперс  21.88 секунт гүйж удаалсан бол АНУ-ын тамирчин 25 настай Тори Бови 22.15 секунтийн амжилтаар гуравдугаар байрт  орсон байна.

Элайн Томпсоны хувьд ахлах сургуульд байхаасаа гүйлтээр хичээллэж эхэлжээ. Дунд сургуульд байхдаа түүний гаргасан хамгийн том амжилт Ямайкийн Залуучуудын АШТ-нд 100 метр зайг 12.01 секунтэд туулсан явдал юм. Гэвч тухайн үед сахилгын шийтгэлийн улмаас гүйлтээ орхиход хүрчээ.
Томпсон дунд сургуулиа төгссөний дараа Ямайкийн Технологийн их сургуульд элсэн орсон байна. Түүнийг Ямайкийн талбайн спортын хамгийн шилдэг дасгалжуулагч Стефен Францисын төрсөн ах Пол Францис олж харан, дүүдээ хэлжээ. Түүнээс хойш Томпсон Стефен Францис дасгалжуулагчтай хамт бэлтгэл сургуулилт хийх болсон байна.

Тэрбээр 2013 онд Ямайкийн коллежуудын АШТ-нд хоёрдугаар байр, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын АШТ-д алтан медаль хүртжээ. Харин 2014 онд Томпсон Коллежуудын аварга болж, Үндэсний АШТ-нд тавдугаар байранд орсон байна.

Элайн Томпсон өнгөрсөн долоодугаар сард Ямайкийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний үеэр 100 метрийн зайд 10.70 секундэд хурдалсан нь энэ жилийн дэлхийн рекорд болоод байна.

Харин дэлхийн хамгийн хурдан хүн Ямайкийн домогт тамирчин Усэйн Болт өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилт 9.58 секунтээ шинэчлээгүй ч гэсэн 9.81 секунтийн амжилтаар Риогийн олимпийн наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн зайн гүйлтэд түрүүлж, дахин нэгэн олимпийн алтан медаль энгэртээ гялалзуулсан билээ. Тэрбээр гурав дахь олимподоо оролцож долоо дахь алтан медалиа хүртсэн юм.

Ийнхүү Ямайкчууд дэлхийд хамгийн хурдан нь гэдгийг  Элайн Томпсон дахин баталлаа.

Нийтэлсэн: Б.Назкеш

Рио 2016: Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй Элайн Томпсон  
Үзсэн: 2263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй