Шууд Chart

П.Тэмүүжингийн тулаан эхэллээ /Шууд/

2016-08-18 23:00:00

Яг одоо таэквондогийн 68 кг-ын жинд өрсөлдөж буй манай тамирчин П.Тэмүүжин тулаанаа эхлүүлж байна. Түүний эхний учраа Мексикийн тамирчин Саул Гутьррес юм. Мексикийн тамирчны хувьд 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Түүнчлэн энэ жинд 16 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Манай улсын хувьд анх удаа таэквондогийн төрөлд тамирчин илгээсэн бөгөөд манай тамирчин Зүүн Азийн наадмын хүрэл, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт,  хүрэл, 2016 оны олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан ажээ.

П.Тэмүүжин, Саул Гутьрресийг ялбал Хорват, Испани улсын тамирчдын аль хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөх юм. Шууд эфирийг ЭНДЭЭС үзээрэй.



Нийтэлсэн: Б.Назкеш

П.Тэмүүжингийн тулаан эхэллээ /Шууд/  
Үзсэн: 1730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [103.229.122.xxx] 2016-08-19 00:48
Ура. сайн байна. ямар зоригтой юм бэ?

Бидэнтэй нэгдээрэй