Шууд Chart

П.Тэмүүжин олимпийн аваргатай хүч үзлээ /Бичлэг/

2016-08-19 05:14:17

Манай улсын тамирчин П.Тэмүүжин дэлхийн хошой аварга, олимпийн алтан медальт, ЕАШТ-ий хоёр удаагийн аварга Жоел Гонзалезд ялагдлаа. Ингэснээр манай тамирчин Гонзалез давах эсэхээс шалтгаалан дагах тулаан хийх эсэх нь тогтоогдохоор болж байгаа юм. Гонзалезийн хувьд дэлхийн чансаагаараа зургаад бичигддэг 26 настай,  1.85 метр  өндөртэй тамирчин юм.

Тулааны эхний үед манай тамирчин 0:1 харьцаатайгаар илүүрхсэн бол хоёрдугаар үед Испани улсын тамирчин дараалан дөрвөн оноо авч, шийдвэрлэх гуравдугаар үед 7:4 –ийн харьцаатайгаар ялагдал хүлээлээ.

Манай тамирчин П.Тэмүүжин өмнөх тоглолтод картаа хураалгасны улмаас тоглолтоо нөхөж үзэх боломжгүй болж, авах ёстой гурван оноогоо алдсан юм. Гэвч манай тамирчин хэдийгээр хагас шигшээд шалгарч чадаагүй ч Монгол Улсын олимпийн түүхэнд цоо шинэ хуудас нээж, үндэсний бахархал боллоо.

Монгол Улс ийнхүү түүхэндээ анх удаа олимпийн наадамд таеквондогийн төрлөөр тамирчнаа илгээж амжилттай оролцууллаа. 

Тулааны бичлэгийг зурган дээр дарж үзнэ үү.

Нийтэлсэн: Б.Назкеш

П.Тэмүүжин олимпийн аваргатай хүч үзлээ /Бичлэг/  
Үзсэн: 2419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй