Шууд Chart

П.Тэмүүжин дагах тулаан хийх боломжгүй боллоо

2016-08-19 06:01:36

Манай улсын тамирчин П.Тэмүүжин таеквондогийн 68 кг-ын жинд дэлхийн хошой аварга, олимпийн алтан медальт, ЕАШТ-ний хоёр удаагийн аварга Жоел Гонзалезтэй шөвгийн наймд учраа таарч ялагдсан билээ. Хэдийгээр манай тамирчин ялагдсан ч Гонзалез дараагийн учраагаа ялсан бол дагах тулаан хийх боломжтой болох байв.

Гэвч түүнийг давсан Испанийн тамирчин Гонзалез Иорданы тамирчинд 12:7  харьцаатайгаар ялагдсанаар манай тамирчин дагах тулаан хийх боломжгүй боллоо.

Нийтэлсэн: Б.Назкеш

П.Тэмүүжин дагах тулаан хийх боломжгүй боллоо  
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй