Шууд Chart

Олимпийн аварга Ли Се Гван ихэд гунигтай байжээ

2016-08-20 13:46:08

"Рио-2016" олимпийн аварга БНАСАУ-ын тамирчин Ли Се Гван медаль гардуулах ёслолын үеэр ихэд гунигтай байсан тухай "Daily mail" уламжиллаа.

Гэтэл мөнгөн медалийн эзэн болсон ОХУ-ын тамирчин Денис Аблязин, хүрэл медальтан Японы тамирчин Кендзо Сирай нарын нүүрэнд инээмсэглэл тодорч байсан гэжээ. Олимпийн аваргын гунигтай төрх хэн хүний анхаарлыг татсан гэв.
Тэрбээр гимнастикийн төрлөөр олимпийн аварга болж  медаль гардуулах үед инээх нь бүү хэл мишээгээгүй байна. Энэ нь БНАСАУ-ын хүртсэн гурав дахь алтан медаль юм.

Олон нийт түүний энэ байдлыг “Удахгүй эх орондоо буцах учраас түүнд гунигтай санагдсан байх. Ли Се Гваны энэ байдал  БНАСАУ-ын иргэдийн эрх чөлөөгүй байдлын илрэл юм” гэж таамаглажээ.

Учир нь БНАСАУ олимпод тамирчнаа илгээсэн боловч тамирчид маш хатуу хяналтад байгаа аж. Олимпийн ивээн тэтгэгч "Samsung" компани олимпийн нээлтийн ажиллагааны үеэр олимпод оролцож байгаа 11200 тамирчинд Galaxy S7 ухаалаг гар утас бэлэглэсэн боловч БНАСАУ-ын олимпийн хороо тамирчдадаа энэ утсыг барихыг хориглож хураасан. Үүнээс гадна тамирчдад олимпийн үеэр бусад тамирчидтай харьцаж, хот дотор зугаалахыг хатуу хориглосон байна.  

 



Нийтэлсэн: Б.Назкеш

Олимпийн аварга Ли Се Гван ихэд гунигтай байжээ   
Үзсэн: 6102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.115.xxx] 2016-08-23 23:21
Энэ орныг урваж шарваагүй үзэл бодолдоо үнэнч байсных нь төлөө дэлхий нийтээрээ гадуурхаж байгаа болохоор л ийм гунигтай байгаа байх
esee [182.160.39.xxx] 2016-08-22 10:53
гунигтай олимп гэж юу байх вэ? харин олимпийн гунигтай аварга гэвэл дээр юм уу
жаа [103.229.123.xxx] 2016-08-22 08:09
манай чөлөөтийнхөн нэгийг бодмоор юм. Зууны манлай БАЯНАА аваргаас зөвлөгөө аваад өөрчлөөрөй дөө АСА аварга минь цаадуул чинь амаараа молигдно шүү
эсрэгүзэлтэн [203.91.115.xxx] 2016-08-22 01:07
манай монголчууд ийм хатуу дэглэмд байвал бар болно доо
Зочин [202.9.41.xxx] 2016-08-21 17:37
энэ хүний хажууд манайхан дэндүү жаргалтай байгаагаа сайн ухаараасай
Irgen [202.179.27.xxx] 2016-08-21 14:45
Hetsyy ch ymaa daa,huurhii.Tegehed manaihan ylagdchihaad misheegeed l baitsgaah ymaa.
Зочин [59.153.113.xxx] 2016-08-21 02:21
manai tamirchid bas edentei adil gunigtai bana lee
Зочин [202.9.40.xxx] 2016-08-21 00:18
Эх сурвалжийн судалгаа дутуу л байна даа. Дээрх тамирчин нь гимнаст бөлгөө.
bid ch bas adil [202.9.40.xxx] 2016-08-21 00:04
mongolchuudiig ch bas ineej zurgaa avhuuldaggui gej gadniihan yaridag...
Зочин [139.5.217.xxx] 2016-08-20 21:50
zaaval ineej angalzah yostoi yum uu manai mahan tolgoitnuudaas hamaagui iluu tamirchin bna daa
barag kino [202.55.191.xxx] 2016-08-20 21:40
2-rt ORJ DVVDEE GUTAL AVJ UGUH GEJ URALDAG 1 HVVGIIN KINO BDAGSHDE TERENSHIG MUNGUN MIDAL AVAH ESTOI HVN YUM BLGVIDE kkkk
hi [103.57.95.xxx] 2016-08-20 17:27
harin ch ingej hamaagui bichij bj ene zaluug asuudald oruulah gej bgaan
oogii [202.9.43.xxx] 2016-08-20 19:51
harin tiin huurhii amitan
Зочин [89.217.200.xxx] 2016-08-20 16:39
hoorhii amtan olon um bodoj baigaa baihdaa, belgiin utsiig huraaj avdag hogiin umnuud,,,hezyy umaa ene ornii ard tymen yana daa.
Зочин [202.70.34.xxx] 2016-08-20 14:58
huniig yah gej ingedeg bna aa. zugeer iim tsaraitai hun bj bolno sh dee. zaawal ineeh ystoi yum uu
hahaha [59.153.115.xxx] 2016-08-20 16:28
altan medal awsan uchiraas zaawal ineeh yostoi...... kkkk

Бидэнтэй нэгдээрэй