Шууд Chart

"Рио-2016" олимпийн торгон агшин /фото/

2016-08-21 16:11:40

1. Ойрын зайн гүйлтийн шилдэг тамирчин, дэлхийн хамгийн хурдан хүн Ямайкийн Усайн Болт хагас шигшээ уралдаанд өрсөлдөгчөө  эргэн харж байгаа агшин. Тэр 100 метрийн уралдаанд олимпод дараалан гурван удаа түрүүлсэн анхны хүн юм.


2.    Мексикийн тамирчин Мелани Хернандез гурван метрийн тавцангаас үсрэлтийн тэмцээнд оролцож байна.


3.      АНУ-ын сэлэгч Майкл Фелпс 4x200 метрийн чөлөөт буухиа сэлэлтэд ялсны дараа алтан медалиа үнсэж байна. Флепс "Рио-2016"  олимпоос таван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Тэр олимпийн дараа зодог тайлахаа зарласан. Дөрвөн удаа олимпод  оролцож, нийт 28 медаль хүртсэн бөгөөд үүний 23 нь алтан медаль юм.


4.      Багамын тамирчин Шауне Миллер 400 метрийн гүйлтэд барианд орох мөчид унасан. Тэр өрсөлдөгч  тамирчин Америкийн Аллисон Феликсээс  0.7 секундээр түрүүлсэн.

 
5.      АНУ-ын гимнастикч Саймон Байлес тэнцвэрээ барих үе. Тэрбээр энэ тэмцээнд хүрэл медаль хүртсэн юм. Олимпоос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн.


6.      Ирландын тамирчин Фиона Дойли 200 метрийн сэлэлтийн тэмцээнд оролцож байна.


7.      АНУ-ын сэлэгч Симон Мануел 100 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээний медаль гардуулах ёслолын үеэр уйлж байна.


8.      Хүндийн өргөлтийн тамирчин Сара Роблез хүрэл медаль хүртэх мөч. Энэ нь АНУ-ын хүндийн өргөлтийн төрлөөр сүүлийн 16 жилд авсан анхны алтан медаль юм.


9.    Ямайкийн тамирчин Элайни Томпсон 100 метрийн гүйлтийн шигшээ уралдаанд түрүүлж, дэлхийн хамгийн хурдан эмэгтэйгээр нэрлэгдэх мөч.


10.  АНУ-ын дугуйчин Кристин Амстронг ялалтын дараа хүүгээ тэвэрч байна. Тэрбээр  43 насандаа олимпийн алтан медаль хүртсэн.


11.  АНУ-ын гимнастикч  Саймон Байлес болон Али Рейсмен нар алт, мөнгөн медалийг хүртсэний дараа тэврэлдэж байна.


12.  Британийн гүйгч Мо Фарах эрэгтэйчүүдийн 10.000  метрийн зайд түрүүлсэн мөч.


13.  Өмнөд Солонгосын туялзуур сэлэмч Парк Санг Ёнг ялалтын дараа


14.  Гурван ихэр Лина, Лили, Лейла Луик нар марафон гүйлтэд барианд хүрсний дараа Эстоний тугийг барьж байна.


15.  Хятадын шумбагчид Као Юан болон Куин Кай нар гурван метрийн тавцангийн харайлтын тэмцээнд оролцох үед.


16.  АНУ-ын хоккейн тамирчин Мелисса Гонзалез  Их Британитай хийсэн тоглолтын үед...


17.  Олимпийн үеэр ашигласан алcын удирдлагатай машин.


18.  Бразилийн тамирчин Нубиа Соарез тэмцээний үеэр элсэнд унасан мөч.


19.  50 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээн болох усан санд байршуулсан камерууд.


20.  Францын туялзуур сэлэмч Енз Лефорт Германы тамирчин Петер Жоппиятэй тулалдах үед халааснаас нь гар утас унах агшин.


21.  Бразилийн элсний волейболчин Лариза Франка хагас шигшээ тоглолтын дараа дэмжигчдээ тэвэрч байна.


22.  Бороотой өдөр болж буй байт харвааны тэмцээнийг үзэж байгаа хөгжөөн дэмжигч.


23.  Усан поло тэмцээний үед Австралийн тамирчны дэмжигчид.


24.  Ибтихаж Мухаммед АНУ-ын нэрээр олимпийн наадамд оролцсон анхны хиджабтай эмэгтэй. /Хиджаб мусылман эмэгтэйчүүдийн өмсдөг хувцас/.  Тэр ОХУ-ын тамирчинд ялагдсан ч хүрэл медалийн эзэн болсон юм.


25.  Марафон гүйлтийн үед Од II хөшөөний хажууд гүйж буй тамирчин.


26.  Украйны тулаанч Татяна Коб ялалтын мөчид.


27.  Францын тамирчин Гаилле Наёо Кетчанкегийн эгэмний ясанд тогтсон туухай.


28.  Америкийн тамирчин Хелене Скат тэмцээн эхлэхээс өмнө далбаат завиа бэлдэж байна.


29.  Бразилийн хөл бөмбөгийн од Неймар ялалтын дараа. Тэр тэмцээний эхний гоолийг хийсэн бөгөөд тэмцээн 2-0-ийн харьцаатай өндөрлөсөн.


30.  Тамирчид 3000 метрийн зайн хагас шигшээд тоглож байна.


31.  Хүнд жингийн боксын тамирчин Нигел Паул Нигерийн тамирчин Ефе Ажагбагийн хүнд цохилтын дараа


32.  Агаарын теннисний цохиур


33.  Өмнөд Африкийн Вайде ван Ниекерк эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн үед. Тэрбээр 1999 оны  Майкл Жонсоны дээд амжилтыг 43.03 секундын амжилтаар шинэчилсэн.


34.  Өмнөд Африкийн  тамирчин Чад Ле Клос 200 метрийн эрвээхий сэлэлтийн үед Майкл Фелпсийг харж байгаа нь.


35.  Моника Пуиг алтан медалийн болзол хангаад  цохиураа шидэж буй агшин.


36.  АНУ-ын шумбагч Кассиди Кук тэмцээний үеэр “Мариа Ленк” усан цэнгэлдэх хүрээлэнд


37.  Германы тамирчин Кристина Ванзел буугаа цэнэглэж байна.


38.  Шинэ Зеландын тамирчин Оливия болон Испанийн тамирчин Калво Барберо тэмцээний үеэр...


39.  Израйлийн тамирчин Ор Сассон жүдогийн барилдааны дараа  Египетийн тамирчин Ел Шехабитай гар барихыг санал болгожээ.


40.  Этиопийн тамирчин Етенеш Диро 3000 метрийн саадтай гүйлтийн уралдаанд өрөөсөн гуталтайгаа уралдаж байна. Энэ буцашгүй хөдөлмөрийх нь төлөө түүнийг хагас шигшээд уралдуулсан юм.


41.  100 метрийн чөлөөт сэлэлтийн тамирчин Амани Данхо


42.  Америкийн теннисний од Серена Виллиамзын тоглолтын үеийн сэтгэл хөдлөл


43.  Германы тамирчин Женифер Оизер өндрийн харайлтын тэмцээний үеэр


44.  Хятадын тамирчин Куин Кайд олимпоос мөнгөн медаль хүртэж, медаль гардуулах ёслолын дараа түүний найз залуу гэрлэх санал тавьсан.


 

Нийтэлсэн: Б.Назкеш

"Рио-2016" олимпийн торгон агшин /фото/   
Үзсэн: 2691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй