Шууд Chart

"Азийн хамгийн хөгшин эмэгтэй" буюу 19 настай охин нас баржээ

2016-08-23 10:00:56

"Ази тивийн хамгийн хөгшин эмэгтэй" гэж нэрлэгддэг байсан 19 настай охин таалал төгслөө. Түүний бие жирийн хүмүүстэй харьцуулахад  10 дахин хурдан хөгширдөг байсан. Филиппин улсын иргэн Ана Рошель Пондарег амьд байхад эмч нар нүүр болон биед нь үүссэн үрчлээг харж биологийн нас нь 136-тай байна гэх дүгнэлт гаргаж байсан.

Дөрвөн сая хүнд нэг тохиодог "Хатчинсон-Гилфорд" гэж нэрлэгддэг энэхүү өвчин нь хүнийг наснаасаа наймаас арав дахин  хөгшин харагдуулдаг. Энэ өвчнийг туссан хүмүүс ихэвчлэн цус харваж, эсвэл ухаан алдаж нас бардаг байна.  Түүний мөрөөдөл хайртай дуучин, жүжигчин  Сара Джеринотой  уулзах байсан. Тэрбээр мөрөөдлөө биелүүлж, 18 насны төрсөн өдрөөрөө түүнтэй уулзаж байжээ.

Пьер Р. Клеро эмч түүний хөгшрөлтийг удаашруулахын тулд тусгай хоолны дэглэм гаргаж, зөвхөн түүнд зориулсан тос бүтээж байсан.
Анаг найман настай байхад аав нь архинд  донтож түүнийг ээжтэй нь хамт орхижээ. Түүнд сургуульд явах таалагддаг байсан ч ээж нь сургалтын төлбөрийг нь дааж чадаагүйгээс үргэлжлүүлэн суралцаж чадаагүй юм. Тэрбээр ээждээ туслаж гудамжинд хувцас, жимс зардаг байсан.
Америкийн Progeria Research Foundation хүмүүнлэгийн сангийн мэдээлж байгаагаар дэлхийд ийм өвчин туссан 80 хүн байгаа аж.

Нийтэлсэн: Б.Назкеш

"Азийн хамгийн хөгшин эмэгтэй" буюу 19 настай охин нас баржээ  
Үзсэн: 3628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй