Шууд Chart

Италид өчигдөр дахин газар хөдлөлт боллоо

2016-08-26 11:35:27

Италид ар араасаа болж байгаа хүчтэй газар хөдлөлтүүд иргэдийг улам хүнд байдалд оруулж байна. Тодруулбал, наймдугаар сарын 24-ний өглөө Италийн төвийн бүс нутагт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон бол үргэлжлүүлэн өчигдөр Амартайс, Аргуата, Пескала дел Тронто хотод дахин 4 баллын газар хөдлөлт боллоо.

Хамгийн сүүлд өгсөн албан ёсны мэдээллээр 250 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Үүнээс гадна  дахиад 100 гаруй хүн нуранги дор байгаа гэж таамаглаж байна. Байгалийн гамшиг болсон бүсэд  ойролцоогоор 5000 гаруй аврагч ажиллаж байгаа юм. Тэд хүмүүсийг аврах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд нурангид одоо хүртэл амьд үлдсэн хүмүүс байгаа гэж итгэж байна гэж мэдээлжээ.

Тухайлбал, аврагчид Пескала дел Тронто хотод нурсан барилгын доор үлдсэн 10 настай охиныг аварсан байна. Тэр бүгчим, харанхуй орчинд 17 цагийн турш байжээ. Одоо охины биеийн байдал сайжирч байгаа аж. Мөн хоёр аврагч нурсан байшингийн дороос гарсан чимээг сонсоод аврах ажиллагааг эхлэх үеэр түүнийг нохой байсныг мэджээ. Тэд нохойг аварсны дараа  "Амьд бүхнийг аврах нь бидний үүрэг" гэжээ.

Байгалийн гамшиг учирсан бүс нутагт аюулгүй байдлын үүднээс байрууд нь нураагүй иргэд ч гэсэн машин, майханд хонож байна.

Нийтэлсэн: Б.Назкеш

Италид өчигдөр дахин газар хөдлөлт боллоо  
Үзсэн: 2110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй