
Үхсэн амьтдын сэг зэм 50 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газраас олдсон байна. Урд өмнө ийм олон тооны амьтанд аянга бууж байсан удаагүй аж. Үүнд энгийн иргэд төдийгүй мэргэжилтнүүд гайхаж байна. Тэдний таамаглаж байгаагаар аянгын хүчтэй дуунаас айсан бугууд нэг газар бөөгнөрсөн үед нь цахилгаан холбоо үүсч аянга буужээ. Эдгээр зэрлэг бугын дунд 70 илий байжээ.
Байгалийн гамшиг болсон газарт тусгай баг ажиллаж байгаа. Тэд амьтдын сэг зэмийг хурааж мал эмнэлэгийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй.
Норвегийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрлэг буг хамгийн их төвлөрсөн газруудын нэг юм. Тодруулбал, нийт 8.000 км хавтгай дөрвөлжин газарт 11.000 зэрлэг буга амьдардаг юм.
Норвеги улсад 323 зэрлэг буга аянганд өртжээ | ||
Үзсэн: 2163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.