Шууд Chart

Улсын нэгдүгээр төв эмнэлэг "Сургалтын эмнэлэг" болж өргөжлөө

2016-08-31 17:14:14

Улсын нэгдүгээр төв эмнэлэг "Сургалтын эмнэлэг" болон өргөжив. Өнөөдөр "Сургалтын эмнэлэг"-ийг танилцуулах өдөрлөг боллоо. Сургалтын эмнэлэгт эмч, сувилагч нар ажиллангаа суралцана. Өөрөөр хэлбэл, үндсэн ажлаа хийхийн хажуугаар профессор, багш нарын удирдлага дор мэдлэгээ дээшлүүлэх боломжтой юм байна. 

Cургалтын эмнэлэг

Үүнээс гадна анагаах ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад төгсөлтийн өмнөх сургалт явуулах үндсэн бааз болох юм.

 

Л.Баттөр         Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, маркетингийн албаны дарга

Сургалтын эмнэлэгийн эмч, сувилагч, ажилтнуудын үүрэг хариуцлага өндөр юм. Тэд зөвхөн үйлчлүүлэгчийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээнд анхаарал хандуулаад зогсохгүй эрүүл мэндийн салбарын ажилтныг сургах, хөгжүүлэх гэсэн давхар ачааг үүрнэ.

Ер нь дэлхий нийтэд эрүүл мэндийн салбарт ердийн эмнэлэг, сургалтын эмнэлэг гэсэн хоёр үндсэн загвар бий.

Эмнэлэгийн мэргэжилтнүүд төгсөлтийн дараа тасралтгүй суралцах боломжийг хангасан “Сургалтын эмнэлэг” төслийг дэлхийн олон улс оронд хэрэгжүүлж өндөр үр дүнд хүрээд байгаа. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлэг энэ стандартыг Монголд нэвтрүүлсэн анхны эмнэлэг болж байгаа юм.

Б.Бямбадорж  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал

Энэхүү шинэ алхам нь манай улсад эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Монголд "Сургалтын эмнэлэг" зайлшгүй хэрэгцээтэй байсан. Эмч, сувилагч нарт тэтгэлэг, цалин өгөөд мэдлэг чадварыг нь дээшлүүлэх боломжтой боллоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн номын сан

Гуравдугаар шатлалын бүхий л эмнэлгүүд бие даасан сургалт зохион байгуулахаас гадна төгсөлтийн өмнөх, дараах сургалтуудад оролцох боломжтой.

Нийтэлсэн: Б.Назкеш

Улсын нэгдүгээр төв эмнэлэг "Сургалтын эмнэлэг" болж өргөжлөө  
Үзсэн: 6210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
emch [202.9.41.xxx] 2016-09-01 22:57
uneheer tsalin awaad ajillah bolmjtoi bol hurdhan shig surangaa ajillah yumsan daa

Бидэнтэй нэгдээрэй