Шууд Chart

Дөчин наснаас хойш амжилтад хүрсэн 7 алдартан

2016-09-01 13:17:53

Ихэнх хүмүүс 30 наснаас хойш өөрсдийгөө шүүмжилж, бахархахаар зүйл юу ч хийгээгүй хэмээн гутардаг.  "Юм бүтээх ёстой эрч хүчтэй залуу нас минь өнгөрсөн" гэсэн бодол тэднийг цаг ямагт зовоодог. Тэгвэл энэ өрөөсгөл ойлголт юм.  Үүнийг 40 наснаас хойш гайхалтай амжилтанд хүрсэн доорх долоон эрхэм батална.

"McDonald’s"- ийн үүсгэн байгуулагч Рэй Крок

Ray Kroc

Крок өмнө нь амжилттай бизнесийн эзэн байсан боловч бүх бизнес нь дампуурсан. 1954 онд түүнд "Макдональдс" лицензийг худалдан авахын тулд 15 мянган ам.доллар хэрэг болдог. Гэвч тухайн үед нэг ч банк түүнд зээл олгоогүй.  Тэр орон байраа барьцаанд тавьж хэрэгтэй мөнгийг босгож байсан. "1954 онд би 52 настай, чихрийн шижин өвчтэй байсан. Дээрээс нь цөс болон бамбай булчирхайгаа авахуулсан тул эрүүл мэнд маань маш муу байлаа. Гэвч би ирээдүйд итгэсэн итгэлээ хэзээ ч гээгээгүй" гэж “McDonald’s-ын хаант улс” номондоо бичсэн байна.  Үүний дараа гучин жилийн дотор  600 сая долларын орлого олж, 81 насандаа нас баржээ.

"Ford Motor Company"-ийн үүсгэн байгуулагч Хенри Форд 

Henry Ford

Ирландаас ирсэн дүрвэгчдийн гэр бүлд мэндэлсэн Хэнри өсвөр насандаа гэрээсээ зугтаж Детройтод ажил хийдэг байсан. 36 нас хүртлээ тэр Эдисон компанид инженер механикаар ажилладаг байжээ. Хэнри анхны авто машинаа 30 настайдаа угсарч, 10 жилийн дараа хувийн компаниа байгуулж байжээ. 1908 онд Хенри 45 настай байх үед алдарт FordT загварыг гаргажээ. Түүнээс хойш компанийн ашиг орлого эрс нэмэгдсэн байна. Энэ тухай тэр "Миний амьдрал, миний амжилт" номондоо бичиж үлдээсэн. Хэнри Форд 1911 онд эх дэлхийг бүхэлд нь өөрчлөв. Тэрбээр контейнерыг зохион бүтээж, хамгийн шударга саятан хэмээн түүхэнд мөнхөрсөн юм.

 "Mary Kay" компанийн үүсгэн байгуулагч Мэри Кэй Эш

Mary Kay Ash

Мэри Кэй Эш 25 жилийн турш худалдааны агентаар ажилласан. Гэвч энэ хөдөлмөр нь түүнд амжилт дагуулаагүй. 45 насандаа энэ ажлаа зогсоож бизнес болон эмэгтэйчүүдийн тухай ном бичихээр шийджээ. Тэрээр түүний зохиол  олон жилийн турш мөрөөдсөн бизнесийн төлөвлөгөө болон хувирч, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа төржээ. Ийнхүү 1963 онд Мэри Кэй нөхөртэйгээ хамт  5000 доллараар "Mary Kay Cosmetics" компанийг байгуулсан байна. Багаасаа хэцүү амьдралыг туулсан Мэри Кэй Эш "Би эмэгтэй хүн болгонд өөрийн бизнесийг бий болгох боломжийг хайсан юм" хэмээжээ.

 "Bloomberg" мэдээллийн агентлагийн үүсгэн байгуулагч, Нью-Йоркийн дарга асан 

Michael Bloomberg

Блумберг их сургуулиа төгсөөд Саломон Брадерс компанид ажиллан, албан тушаал ахисаар 1972 онд тус компанийн түншлэлийн гишүүн болсон байна. Тун удалгүй Блумберг Саломоны бүх үнэт цаасны арилжаа, борлуулалт болон мэдээллийн системийг удирддаг болсон боловч 1981 онд тус компани ондоо компанитай нэгдсэний дараа ажлаасаа халагджээ. Тэрээр 10 сая ам. долларын ажлаас халагдсаны тэтгэмж аваад, тэр мөнгөөрөө Уолл Стритийн компаниудад санхүүгийн мэдээллийн терминал зардаг Блумберг хэмээх санхүүгийн мэдээлэл, холбоо харилцааны компанийг үүсгэн байгуулсан байна. Блумберг  дэлхий даяар 165.000 гаруй захиалагчтай. Тус компани үр ашигтай ажиллаж, 1990 онд мэдээллийн үйлчилгээ, дараа нь радио, телевиз, интернет болон хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байна. Блумберг Файнэншиал Маркетс нь дэлхий нийтийн санхүүгийн зах зээл, санхүүгийн компаниудад зориулсан мэдээллийн үйлчилгээ, нэгдсэн мэдээ, тоо баримт болон судалгааг мультимедианд суурилан түгээдэг дистрибьютор юм.

Дэлхийн хамгийн их ашиг орлоготой компанийг үүсгэн байгуулагч Жорж Сорос 

George Soros

Тэр өөрийнхөө амжилтын нууцын тухай “Би хэзээ буруу таамаглал дэвшүүлж байгаагаа мэдэрч чаддаг гэжээ. Би баян байгаа нь би буруу үеүдийг мэдэрч чаддагт байдаг. Миний амжилт бол би алдаануудаа таньж чадсан байдаг. Алдаа гаргасан үед миний ар нуруу их чилж өвддөг юм. Алдаа гаргасан үедээ тэмцэх эсвэл зугтах гэсэн сонголт байдаг. Тэмцэж чадсан үед нурууны минь өвчин өөрөө алга болдог” хэмээжээ.  "Business Week" сэтгүүлийн мэдээлснээр Жорж Сорос нийтдээ таван тэрбум ам.долларыг буяны ажиллагаанд зарцуулсан бөгөөд одоо ч зарцуулсаар байгаа юм. Тэрээр 40 нас хүртлээ "Arnhold & S. Bleichroeder" компанийн энгийн ажилчдын нэг байжээ.

 "Zara До" дэлгүүрийн сүлжээний үүсгэн байгуулагч Амансио Ортега

Amancio Ortega Gaona

Гэр бүлийн санхүүгийн байдалтай холбоотой Амансио дунд сургуулиа ч төгсөж чадаагүй аж. 13 наснаасаа аав, ээждээ туслахын тулд ажил хийж эхэлсэн. Түүний хамгийн анхны ажил цамцны дэлгүүрийн худалдагч байсан.  Тэр 37 насандаа өөрийн жижиг үйлдвэрээ байгуулсан.  Тэрээр эхнэр Росалиотой хамт гэрийнхээ зочны өрөөнд эмэгтэйчүүдийн дотуур хувцас, чамин унтлагын хувцас оёдог байсан.  Нэг удаа үйлчлүүлэгч маш их хэмжээгээр өгсөн захиалгаа буцаадаг. Бяцхан бизнесээ үргэлжлүүлэхийн тул оёсон хувцаснуудаа зарах шаардлагатай болдог.  Ийнхүү Амансио 40 нас хүрэхдээ "Zorba" дэлгүүрийг нээсэн байна. Харин 2012 онд Блумберг түүнийг дэлхийн хамгийн баян хүн хэмээн зарласан юм. Түүний холдинг дэлхийд хамгийн алдартай Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull & Bear, Zara Home, Stradivarius брендүүдээс бүрддэг.

   "Wal-Mart"-ын үүсгэн байгуулагч Сэм Уолтон

Sam Walton

Ньюпорт дахь Сэм Уолтоны энгийн дэлгүүр таван жилийн турш хэвийн ажилласан. Гэвч үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн эзэн гэнэт байраа түрээслэхээ больсон тухайгаа хэлж гэрээгээ сунгахгүйгээ мэдэгдсэн байна.  Энэ нь Сэмд тухайн үед маш хүнд туссан. Учир нь 45 насандаа бүхнийг шинээр эхлэх шаардлагатай болсон билээ. Тэр Бентонвиль хот руу нүүж "Five & Ten Cents" нэртэй жижиг дэлгүүрээ ажиллуулж эхэлдэг. Энэ түүний амжилтын эхлэл байсан юм. Дэлгүүр нь жил ирэх тусам өргөжиж тэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болж чадсан юм. Одоо "Wal-Mart" дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр юм.

Нийтэлсэн: Б.Назкеш

Дөчин наснаас хойш амжилтад хүрсэн 7 алдартан   
Үзсэн: 6321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
алдаатай бичих ээ болио чээ [203.91.118.xxx] 2016-09-01 15:14
Ньюпорт дахь Сэм Уолтоны энгийн дэлгүүр таван жилийн турш хэвийн ажилласан. Гэвч үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн эзэн гэнэт байраа түрээслэхээ больсон тухайгаа хэлж гэрээгээ сунгахгүйгээ мэдэгдсэн байна. Энэ нь Сэмд тухайн үед маш хүнд туссан. Учир нь 450 насандаа бүхнийг шинээр эхлэх шаардлагатай болсон билээ. Тэр Бентонвиль хот руу нүүж "Five & Ten Cents" нэртэй жижиг дэлгүүрээ ажиллуулж эхэлдэг. Энэ түүний амжилтын эхлэл байсан юм. Дэлгүүр нь жил ирэх тусам өргөжиж тэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болж чадсан юм. Одоо "Wal-Mart" дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр юм.........450 насандаа гэнэ үү....алдаа хянадаг хүн байдаггүй юмуу

Бидэнтэй нэгдээрэй