Шууд Chart

Сүйт бүсгүйн гэнэтийн бэлэг

2016-09-01 15:20:50

Ихэнх улс оронд хуримын өдөр сүйт бүсгүйн аав нь охиноо сүйт залууд өөрийн гараар хүргэж өгдөг юм. Харин Жаука Гончерийн хувьд энэ сайхан уламжлал 17 насанд нь биелэгдэшгүй мөрөөдөл болсон билээ. Учир нь тэрбээр тэргэнцрээс салах боломжгүй болсон юм. Тиймээс хуримын баярын өдөр түүний аав охиныхоо гарыг биш тэргэнцрийн бариулыг барьж алхана.

Жакус усан сэлэлтээр хичээллэдэг байсан. Найман жилийн өмнө хайртай спортоороо хичээллэх үед чөмгөндөө хүнд гэмтэл авсан байна. Эмч нар түүнд дахиж хөл дээрээ босох боломжгүйг нь хэлж, итгэлийн галыг нь унтраасан.

24 нас хүрэхэд нь Жаукад хайрт залуу нь гэрлэх санал тавьж зөвшөөрөл авсны дараа нэг жилийн дараа хоёулаа гэрлэнэ гэж амлалт өгсөн байна. Залуугийн энэ их хайр түүнд амьдрах хүсэл тэмүүлэл бэлэглэжээ. Тэр хөл дээрээ босохын тулд маш их хичээсэн байна.

 

Жаука хайртай залуу нь гэрлэх санал тавьснаас хойш эмчлүүлж, өдөр болгон бага багаар хөдөлгөөн хийж хайртдаа гэнэтийн бэлэг барихыг хүссэн байна. Ийнхүү охиныг найман жилийн турш зовоосон өвчин хайрын өмнө "өвдөг сөгдлөө". 

Нийтэлсэн: Б.Назкеш

Сүйт бүсгүйн гэнэтийн бэлэг  
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй