Шууд Chart

1000 робот зэрэг бүжиглэлээ

2016-09-02 16:05:22

Өмнө нь мянган хүн зэрэг хөдөлгөөн хийж бүжиглэхийн хардаг байсан бол одоо технологийн салбар улам хөгжиж роботууд ижил хөдөлгөөнүүдийг гүйцэтгэж, олон нийтийг гайхшруулж байна. 

Хятадын Шаньдун мужийн эрдэмтдийн гаргасан санаа ийнхүү биелэлээ олсон байна. 1007 робот нэг минутын турш хөгжмийн хэмнэлд ижил хөдөлгөөн хийснээрээ Гиннесийн амжилтыг шинэчиллээ.

43.8 см өндөртэй бяцхан роботуудыг ухаалаг гар утсаар удирддаг байна. 

Өмнөх роботуудын бүжгийн дээд амжилтыг мөн адил Хятад улс тогтоож байсан. Тухайн үед бүжиглэсэн “UBTECH” компанийн роботуудын тоо 540 байжээ. 

 

Нийтэлсэн: Б.Назкеш

1000 робот зэрэг бүжиглэлээ  
Үзсэн: 1557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй