
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 4. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 3. Санчир гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул
Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өөртөө анхаарах цаг болжээ. Өөрийгөө сайтар шинжиж, ирээдүйд юу хүсч байгаагаа олж мэд. Ажлын газрын элдэв хов живээс хол байснаар өдрийг төвөг багатай өнгөрүүлэх болно. Зарим нэг нууцлагдмал асуудал ил гарах бөгөөд аливаа асуудалд маш няхуур бодлоготой байхыг зөвлөж байна. Хэт их сэтгэл хөдлөлд автахаас сэргийл. Эрч хүчээ дэмий зүйлд зарцуулалгүй хүчээ нөө.
Үхэр (4/20-5/20)
Та гэр бүлээрээ завсар хийхэд тааламжтай. Заримдаа бид хүмүүсийн хийж байгаа зүйлд анхаарал хандуулдаг ч бас тэдний хийж байгаа зүйлийг дутуу үнэлэх тохиолдол байдаг. Иймээс анхаарал хандуулж гэр бүлтэйгээ цуг байх хэрэгтэй. Хувийн харьцаагаа хянаж, гэр бүлийнхэндээ эерэг бодол төрүүлэх хэрэгтэй. Энэ өдөр ашиг орлого өсөх, ирээдүйн баялаг тань нэмэгдэх эхлэл тавигдана.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өглөө танд мөнгөний зорилгоо бодит болгох мөн хадгаламж болон хөрөнгө оруулалт тань өсөж чадна. Нэмэлт орлого авчрах шинэ арга замыг сайжруулах тань таны чухал зорилго болох төдийгүй дараагийн хоёр долоо хоногийн туршид тавьсан зорилго өөдөө тууштай зүтгэвэл та үр дүнг нь хараад үнэхээр баяртай байх болно. Шаардлагатай харилцаа холбоо тогтоохын тулд загаснууд шинэ ажлыг хайна. Мөн энэ үе нь босс болох цалингаа нэмүүлэх, тушаал дэвшихэд тохирсон цаг үев
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр таны сэтгэл санаа өөдрөг байж бүхий л зүйлд баяр баясгалантай хандах болно. Хайр дурлалын асуудал тань халуун бөгөөд богино байх төлөвтэй. Аальгүйтэл сээтэгнэлээс улбаалан хэн нэгнийг гомдоохгүй байхыг хичээ. Хэрвээ та удаан хугацааны зорилгоо тодорхойлох хэрэг гарвал бусдын зөвлөгөөг хуваалцахыг үнэхээр хүсч байна уу гэдгээ эргэцүүлэн бодоорой.
Арслан (7/23-8/22)
Таагүй өдөр. Өнөөдөр биеэ дээд зэргээр барь. Нэр төрөө хүндлэх хүчтэй эрмэлзэл таныг урхинд оруулж болзошгүй. Биеэ барих чадвараа хадгал. Учир нь ажил хэрэг танаас маш ихийг шаардана. Өөрийнхөө хийсэн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх, аль эсвэл бусдыг өршөөж уучилж чадахгүй байхаас болж хэрүүл маргаан будлиан болж мэднэ. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч сэдэрч болзошгүй. Зөнтэй зүүд зүүдлэх магадлалтай.
Охин (8/23-9/22)
Хэрвээ та ажилдаа сэтгэл ханамж муутай байгаа бол одоо байгаа боломжуудаа ашиглаж эхлэх хэрэгтэй. Таны шаардлаганд нийцэх маш олон боломжийн сонголтууд байна. Хөрш болоод хамаатангууддаа сайн сэтгэлээр хандсаны хариу нь танд 10 дахин нэмэгдэж ирэх болно. Чухал найзуудтайгаа уулзах нь таны алжаал ядаргааг тайлах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Тустай өдөр. Хэрэв та өвөрмөц эрэл хайгуул хийх эсвэл тусгай сургалтад суухыг үргэлж хүсэж байсан бол яг одоо л сонирхлоо дагахад тохиромжтой цаг. Хэрэв бололцоотой бол онлайнаар бүртгүүлбэл илүү түргэн бөгөөд хялбархан байх болно. Хэвлэн нийтлүүлэх ба нэвтрүүлэг хийх салбар та нарын олонхид тохирно. Зохиол бичих дуртай үг амархан орж ирнэ. Багшлах, дадлагажуулах эсвэл өөр бусад аргаар мэдээ мэдээлэл дамжуулах ажил хийдэг хүмүүсийн хувьд гол агуулга, зарчмыг тайлбарлан бичихэд хэцүү биш байх болно. Олон нийтийн арга хэмжээ үнэтэй байж магад. Тиймээс тооцоо санаснаас илүү гарахад санаа зовохгүйн тулд илүү бэлэн мөнгө авч яв.
Хилэнц (10/23-11/21)
Сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Бүтэн сарны энерги эргэн тойрны хүмүүсээ мэдрэх, зан аашаа мэдрэх мөн зан аашид тань нөлөөлсөөр байна эргэн тойрноо ойр, дотнын хүмүүсээрээ хүрээлүүл. Та лав тэд нарын хайр, халамжийг мэдрэх болно. Энэ танд сэтгэлийн хүчийг өгнө. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирнэ. Залхуутай ч төлөвлөгөөндөө байгаа гэр орны ажлаа хийж үүрэг хариуцлагаа ухаар. Танд нийгмийн салбарт орох шаардлага гарна, аль үйл ажиллагаанд оролцохоо сонгох их хэцүү байна. Хаашаа явж байгаагаа мэдвэл хөгжилтэй цаг ирэх болно.
Нум (11/22-12/21)
Өөрийгөө хөгжүүлэх нь таны гол зорилго бол бусадтай зөрчилдөхөөс зайлсхий. Хайр дурлалдаа сэтгэл дундуур байгаа бол энэ нь таны өөрийн чинь л алдаа. Хэрэв та хамтрагчаа хэт үнэлж, түүнд итгэх юм бол та нэг л өдөр алдах болно. Өөрөө өөртөө дүгнэлт хий.
Матар (12/22-1/19)
Найдвар төрүүлэх өдөр. Хөдөлгөөнтэй байж, санаачлага гарган гялалзах цаг дахиад ирж байна. Хүмүүс, тэдний байгаа нөхцөл байдалд санаа зовдог зан бол таны өвөрмөц зан чанар боловч зарим үед хэтэрхий товойн гарч энэ нь хүмүүст олон ааштай юм шиг ойлгогддог. Таны хувьд сэтгэлийн тэнхээ, өөртөө итгэх байдал чинь дээшилж байгаа үе учраас эрүүл биш эсвэл таны одоогийн амьдралд зохимжгүй болсон зуршлаа хаяхад илүү хялбар байх болно.
Хумх (1/20-2/18)
Зөрчилтэй өдөр. Харилцаа холбооны, бат бэх байдал шалгагдана. Бичиг баримт ба материаллаг үнэт зүйлстэй ажиллахдаа болгоомжтой бай. Санхүүгийн алдаа гаргах магадлал өндөр байна. Бодлогогүй амлалт бүү өг. Та түүнийг биелүүлж чадахгүй нь бололтой. Нойрсохын өмнө шүршүүрт орж, халуун сүү уу.
Загас (2/19-3/20)
Таны амьдралд шинэ ажил хэргийн ба хүмүүстэй шинээр харьцах хөгжлийн төвшин харагдаж байна. Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө зохиох, уулзалт зохион байгуулахад таатай. Ямар ч нийгмийн болон албаны байр суурь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Зүүдээ эсрэгээр нь ойлго.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно | ||
Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.