Шууд Chart

Пакистаны Засгийн газар тариаланчдад 5 сая ухаалаг гар утас тараана

2016-09-05 11:10:38

Ухаалаг гар утасны тусламжаар тариаланчид цаг агаарын мэдээллийг тогтмол авч, хөдөө аж ахуйг хөгжүүлэх аргуудын тухай санал солилцох боломж бүрдэх юм байна.

Ухаалаг утаснууд ирэх аравдугаар сард тариаланчдын гарт хүрэх аж.  Мэдээллийн технологийн зөвлөлийн дарга Умар Сайф "Гар утсанд газар тариаланг хөгжүүлэх тухай сонирхолтой, үр дүнтэй санаануудын тухай мэдээллүүд тогтмол очих болно" гэж  хэлжээ.

Тариалангийн зарим бүсэд тариаланчид цаг үетэй хөл нийлүүлэн алхаж чаддаггүй. Дэлхийд тариалангийн салбарт хэрэгжүүлж болох сайхан санаанууд өдөр болгон гарч байдаг. Дээрх төслийн гол зорилго нь эдгээр санаануудыг хэрэгтэй хүмүүст нь хүргэх юм.

"Тариалангийн салбарт цаг агаарын  нөхцөл байдал хамгийн чухал байдаг. Цаг уур ямар байхыг урьдчилан мэдээлснээр гэнэтийн нөхцөлд тариаланчид бэлэн байх болно. Энэ нь их хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм" гэж Мэдээллийн технологийн зөвлөлийн дарга Умар Сайф онцоллоо.

 

Нийтэлсэн: Б.Назкеш

Пакистаны Засгийн газар тариаланчдад 5 сая ухаалаг гар утас тараана  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй