Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгслөө

2016-09-06 10:25:02

Хятадын Чэнду хотод дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй Фу Суцин 119 насандаа нас барсан тухай "Синьхуа" мэдээлж байна.

Амьдралынхаа ихэнх хугацаанд түүний эрүүл мэнд маш сайн байсан. 100 насандаа гэрээ цэвэрлэж, жимс түүдэг байжээ. Сүүлийн хэдэн жил л түүний эрүүл мэнд муудаж бага идэж, маш их унтдаг болсон байна.

Фу Суцин наймдугаар сарын 21-д 119 нас хүрчээ. Энэ эмэгтэй зургаан үеийн удмаа харсан бөгөөд 68  хүү, охин, ач, зээ, ачинцар зээнцэр, жич, гуч, дөч нартай аж.

"Carry the Flag World Records" нийгэмлэг 2013 онд Фу Суцинийг хамгийн өндөр нас насалж байгаа эмэгтэйгээр зарласан билээ. 

Нийтэлсэн: Б.Назкеш

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгслөө  
Үзсэн: 1397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй