
Error loading player: No playable sources found
Уншигч та бүхэнд дэлхийн хамгийн том нисдэг хөлөг "Airlander 10"-ыг танилцуулж байна. Өнгөрсөн сарын сүүлчээр анхны нислэгээ хийсэн тус хөлгийг Их Британийн Хибрид Эйр Вихэкл компанийн инженерүүд бүтээжээ.
Энэхүү хөлөг нь 4900 метрийн өндөрт хөөрч, 148 км/цагийн хурдтайгаар, хоёр долоо хоногийн турш буухгүйгээр нисэх боломжтой гэнэ. "Airlander 10" хэмээх 90 метрийн урттай энэ том онгоц нь цаг агаарын таагүй нөхцөлд ч нисэх чадвартай бөгөөд ус, элс, цас, мөсөн дээр ч газардах боломжтой. Мөн хамгийн бага түлш зарцуулж, алс холын зайд 10 тонн ачааг саадгүй хүргэх хүчин чадалтай.
Түүнчлэн тус онгоцыг агаарын болон хуурай газрын объектуудыг илрүүлж, танихаас гадна хянах боломж бүхий техникээр тоноглосон байна.
Дэлхийн хамгийн том нисэх онгоц "Airlander 10" | ||
Үзсэн: 5161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.