Шууд Chart

Залуу уяачид чуулна

2016-09-09 12:11:07

Монголын морин спорт, залуу уяачдын холбоо үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулганаа ирэх сарын 7, 8-нд Улаанбаатар хотод хийх гэж байна. Тус холбооны зорилго нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих аж.

Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар дээрх холбоог үүсгэн байгуулагчид, хамтран зохион байгуулагчаар ММСУХ, Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо ажиллаж байна. 

Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь цаашид Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулах юм байна. Мөн эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудад алдаршуулан танилцуулж байх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуу уяачид чуулна  
Үзсэн: 1223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй