Шууд Chart

Дорнод аймагт боом өвчний хүний өвчлөлийн сэжиг илэрлээ

2016-09-09 16:36:45

Дорнод аймгийн Хэрлэн сумын Хашаатад малын боомын өвчлөл гарч хорио цээрийн дэглэм тогтоосон ба тус нутагт амьдардаг Н-д боом өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчлэгдэж байна.

Оношийг баталгаажуулахаар өвчтөнөөс авсан сорьцод ЗӨСҮТ-д шинжилгээ хийгдэж байгаа ба тархвар судлалын холбогдлыг тогтоохоор тус газарт мэргэжлийн баг ажиллаж байна. Иймд малчид, иргэдэд доорх сэрэмжлүүлгийн өгч байна.

Сэрэмжлүүлэг:

  • Боомын голомтот нутгийн малыг боомын эсрэг дархлаажуултад хамруулах
  • Шалтгаан тодорхойгүй мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлэгийн байгууллагад яаралтай мэдээлэх
  • Үхсэн малын мах, түүхий эд, арьс ширийг ашиглахгүй, бусдад худалдахгүй байх
  • Хэрэв үхсэн малд хүрэх зайлшгүй шаардлага гарвал хамгаалах хувцас, халад, бээлий өмсөж занших (тухайн хувцсыг дахин хэрэглэхгүй байх)
  • Мах, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэт боловсруулж хэрэглэх, мах худалдан авахдаа малын гарал үүслийн гэрчилгээг тодруулах хэрэгтэй.

 Эх сурвалж: ЭМЯ


Дорнод аймагт боом өвчний хүний өвчлөлийн сэжиг илэрлээ  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй