
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 12. дваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 11. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Уул
Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Асуудлуудтай тэмцэх амаргүй өдөр. Төлөвлөгөөгөө урьдчилан төлөвлөж чадвал та сандарч, зарлаганд гүйхгүй юм. Ойр дотны хэн нэгэн тань багахан хэмжээний хямралд өртөж болзошгүй. Тиймээс тэдэнд туслах гэж гар сунгахаасаа илүү, өөрийнх нь хэргийг өөрөөр нь янзлуулах нь ухаалаг сонголт юм. Сонссон бүхэндээ итгэх хэрэггүй ба цуу яриаг битгий давтаж хэл. Цуу үг үргэлж хор хөнөөл дагуулж явдаг. Итгэлтэй байгаа гэр бүлийн төлөвлөгөө тань таныг хоёр алхам урагшлуулж, нэг алхам хойшлуулна. Арга хэмжээ авахдаа бэлэн бай. Хичээл зүтгэл үгүй бол ашиг орлого үгүй гэсэн үг.
Үхэр (4/20-5/20)
Хайхрамжгүй байдал асуудал үүсгэж болзошгүй. Асуудлыг хүндрүүлэхээс өмнө эрсдэлээ тооц. Өөрт хамаатай биш бизнесийн асуудалд хөндлөнгөөс бүү оролц, төвийг сахь. Үр хүүхдүүд таны санхүүгийн нөөц, оюун ухаан, биеийн хүчийг шалгах байх. Тиймээс гүнзгий амьсгаа аваад, чадах чинээгээрээ тайвшир. Уур хилэнгээс болж таны хайрын харилцаанд зөрчилдөөн үүсэх төлөвтэй. Аз болоход уур бухимдал үдшээр ор мөргүй алга болно.
Хамтатгах (5/21-6/21)
Сорилтын өдөр. Өнөөдөр сонсогч байснаар аливааг сайнаар хийнэ. Ингэснээр та ярихаасаа өмнө бодох цагтай болно. Цаг хугацаа та болон таны хайртын өмнө юу болохгүй байгааг харуулна. Асуудал, хүлээлт зөв дүгнэлтээс хамаарна. Зарим нэгний тань хувьд гэр бүлийн хариуцлага хүндрэлтэй асуудалд оруулсан байх.
Мэлхий (6/22-7/22)
Таны хувийн гадаад үзэмж энэ өдөр чухал. Та хоолны дэглэм барихаар шийдсэн бол гимнастиктай хослуулан олон талын фитнест дасгал хийвэл үр дүнтэй. Та өнгөлөг байвал сэтгэл тань ч өнгөлөг болно. Нууц болзоо таныг буруутан болгоно. Төлөвлөгөөгөө сайтар бод. Хүчин чармайлтаа зөв гэдгийг эргэн хар. Үгээ хянахгүй бол зөрчилдөөн үүснэ.
Арслан (7/23-8/22)
Хосуудад хуримын хонх дуугарч мэднэ. Хэрвээ та ганц бие бол хайр тань булан тойроод л байж мэдэх юм. Бусад хүмүүсийн алдаа, хачин аашийг тэвчих тэвчээр тань одоо тийм ч хүчтэй биш байна. Тиймээс танай гэр бүлийн асуудалтай тохиролцож чаддаг хэн нэгэн байвал түүнийг гэр бүлийн харилцааны үйл ажилд томил. Долоо хоногийн эхний өдөр танд итгэл, урам зоригийг хангалттай өгч чадна гэдгийг од эрхэс баталж байна.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр шинээр ажил эхлэх эсвэл улайм цайм балмад зан гаргахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эхэлсэн бүх ажлаа дуусгахыг хичээ. Эмэгтэйчүүдийн бардам, өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл хувийн харилцаанд бий болсон хямралыг даван туулах эсвэл мухардмал байдлаас нэр төртэйгээр гарах боломжийг тэдэнд олгоно. Энэ өдөр тэд олон cap, магадгүй олон он жил үргэлжлэх хайр сэтгэлийн адал явдалтайгаа учрахыг үгүйсгэхгүй. Харин эрчүүд яаруу тэвдүү байдал гаргах, хөнгөн хуумгай хандах, амлалтаасаа буцах хориотой.
Жинлүүр (9/23-10/22)
Cap таны орд руу орж байгаа учир шинэчлэгдсэн эрч хүч ирэх болно. Та амьд, сэтгэл татам хүн гэдгээ хүчтэй мэдэрнэ. Ажил дээрээ байгаа хүмүүс дарга эсвэл удирдлагуудтайгаа ярилцах асуудал гарч ирнэ. Хувийн болон мэргэжлийн ашиг сонирхол тань төсөөлсөн шиг тань сайхан тохиролцоонд хүрнэ. Бизнесийн харилцаан дээр танд бусадтай нэгдэх боломж гарна. Одоо шийдвэр гаргах гэсний хэрэггүй, нөгөө талаас нь хардаг үзэл тань таны бодлыг ганхуулж мэднэ.
Хилэнц (10/23-11/21)
Бүх зүйл танаас хамаарна. Та өнөөдөр маш чухал хичээл зааж чадах туршлагатай, ахимаг насны хүмүүсээр хүрээлүүлэх болно. Бусдын хэлсэн үг, хийсэн ажлыг өөрийнхөө бодол, үйлдэлдээ тусгаж ав. Санаандгүй болсон бүхий л зүйлсийг өөртөө тааруулаад хэрэггүй. Мөрөөдөлдөө хүрэх боломж олгох сургалтанд хамрагдах аз тохионо. Санхүүгийн түр зуурын зогсолтонд санаа зовох хэрэггүй. Хаана хүсэл мөрөөдөл байна тэнд арга зам байдаг гэдэгт итгэ.
Нум (11/22-12/21)
Таны зөн совин асар соргог байх болно. Иймээс зөн совингоо дагах юм бол буруудахгүй. Хэт түргэн зантай байхаас болгоомжил. Өнөөдөр гадуур хөөцөлдөх ажлаа амжуул. Байгалийн үзэсгэлэн таны хайрын сэтгэлийг сэргээнэ. Та хэн нэгэнд санал тавьж болзошгүй. Ганц бие хүмүүсийн хувьд хэн нэгний халуун харц зүрхний тань цохилтыг түргэсгэж мэднэ. Энэ шөнийг зогсоогоороо өнгөрөөж ч болзошгүй. Ямар ч зүйл хийхийг хүссэн болгоомжтой байгаарай.
Матар (12/22-1/19)
Хуурмаг хандлага үргэлжилсэн хэвээр байна. Нэг юм хийх гэтэл хэтэрхий хийсвэр хандлага давамгайлах болно. Эсвэл хүмүүс бага зэрэг гэмгүй худлаа ярина. Өглөө эрт хамгийн сайн үр дүн өгөх ажлуудаа төлөвлөж тэр хувиарынхаа дагуу тууштай ажил. Ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ хол бай. Захирал юм уу дээд тушаалын хүн чинь таныг ердийнхөөсөө илүү хүнд ажлаар дарахыг оролдож магад бөгөөд энэ нь олонхи хүмүүсийн эргэлзээ төрүүлж уурыг нь хүргэнэ.
Хумх (1/20-2/18)
Хүч сорьсон өдөр. Энэ өдөр нилээд олон бэрхшээл таныг хүлээж байна. Багш эсвэл эцэг эхтэйгээ шууд харилцаа үүсгэхээс болгоомжил. Таныг азгүйтэл хүлээж байна шүү. Бусдын хэрэгт оролцохгүй байхыг анхааруулж байна. Эс тэгвээс таны хэлсэн үгс бусдын дургүйг хүргэж болзошгүй. Дугуй, мотоцикл, авто машин гэх зэрэг тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Тааламжтай өдөр. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй ба хувь хүний зорилго чинь итгэл найдвар өгөх болно. Хэрэв та амьдралынхаа эд материалын хэрэгцээ ба сэтгэл санааны байдлын хоорондох тэнцвэрийг олж чадах юм бол сэтгэл ханамж чинь нэмэгдэнэ. Шашны үйл ажиллагаа, мөргөл залбиралд ороолцох нь, ялангуяа гэр бүлийн гишүүд чинь тантай хамт оролцох юм бол сэтгэлд чинь таатай байх болно.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.