
ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв БНХАУ-ын Шанхай хотын ДЭМБ-тай хамтын ажиллагаатай Цусны төв, Азийн цус сэлбэлтийн холбоотой хамтран “Азийн цусны ховор бүлэг” сэдэвт олон улсын семинарыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа.
Семинарт БНХАУ, Өмнөд Солонгос, Сингапур, Хонгконг, АНУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон, Монгол зэрэг есөн улсын цусны албаны 40 гаруй эмч, судлаач, эрдэмтэд оролцлоо.
Семинарын нээлтийн ажиллагаанд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, Шанхай хотын Цусны төвийн ерөнхий захирал Проф. Жү Ёнмин, ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр нар оролцон үг хэлж, семинарын ач холбогдлыг өндрөөр үнэлж, амжилт хүслээ. Семинарын үед улс орон бүрт цусны ховор бүлгийн хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашдын зорилт, цусны аюулгүй байдлыг хангах, ховор бүлгийн цусны нөөцийг бүрдүүлж, хангамжийг сайжруулах чиглэлээр илтгэл хэлэлцэж, санал солилцлоо.
“Азийн цусны ховор бүлэг” сэдэвт олон улсын семинар боллоо | ||
Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.