Шууд Chart

Хөвсгөл аймгийнхан “Хавдрын эсрэг үндэсний аян”-д идэвхтэй оролцов

2016-09-19 10:42:59

Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Хөвсгөл аймагт амжилттай үргэлжилж байна. Хавдар судлалын үндэсний төвөөс санаачлан “Хаан” банк, МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулж буй энэхүү аяны хүрээнд олон чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ.

Хөвсгөл аймагт ажилласан эхний гурав хоногийн байдлаар ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг нийт 1445 хүнд үзлэг, оношилгоо хийжээ. Үүнээс хавдрын шинэ тохиолдол 13, мөн сэжигтэй 25 тохиолдлыг илрүүлсэн бөгөөд шинэ тохиолдлын 11 нь элэг, цөсний хавдар байсан аж. Хавдрын өвчлөлөөр эмчийн хяналтад байдаг 158 хүнд хяналтын үзлэг хийж, биопси шинжилгээ 9 болон цитологи шинжилгээ 4-ийг хийгээд байна. Мөн элэгний хавдрыг тэжээгч судас бөглөх эмчилгээ, чихний ойролцоох шүлсний булчирхайн хавдрыг авах мэс эмчилгээг тус бүр нэг өвчтөнд хийжээ.  

Аяны баг тус аймгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, сувилагч, мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдан сургаж дадлагажуулахаар зорьж буй юм. Энэ хүрээнд аяны эхний өдөр зохион байгуулсан сургалтад 100 эмч, сувилагч, мэргэжилтэн хамрагдав.

Аймгийн өрх, сумын эрүүл мэндийн төв, арван жилийн дунд сургуулийн эмч, “Хаан” банкны ажилтнуудыг “Хүнд өвчтөний гэрийн асаргаа, сувилгаа” сэдвийн дор эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 50 хүн хамрагдлаа.


Хөвсгөл аймгийнхан “Хавдрын эсрэг үндэсний аян”-д идэвхтэй оролцов   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй