Шууд Chart

Орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдав

2016-09-21 15:32:26

ДЭМБ-аас бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах стратеги”-ийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх сургалтыг   “Хэнийг ч үлдээхгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээх нь” сэдвийн дор энэ сарын 19-21-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр суманд зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын зорилго нь  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртэж чаддаггүй эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх, арга замуудыг тодорхойлж, энэ чиглэлээр хэрхэн ажиллах зааварчилгааг авч, орон нутагтаа хэрэгжүүлэх юм.

Эрүүл мэндийн яам  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд  салбарынхаа хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, нийгэм эдийн засаг, жендерийн тэгш байдлыг хангах,  иргэн бүрт тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд  үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Тус сургалтад Архангай, Төв,  Сэлэнгэ, Булган, Сүхбаатар, Завхан, Увс аймгийн Засаг даргын тамгийн газар, Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнууд оролцож байна.

 Эх сурвалж: ЭМЯ


Орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдав  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй