Шууд Chart

Өвчин хүндрэхэд эрхэлж буй ажил нь нөлөөлж байна гэв

2016-09-22 11:59:54

Сүүлийн 10 жилийн судалгаагаар манай улсын дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй, 27.1 хувь нь тамхи татдаг, 36.3 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Мөн хүн амын хоногт хэрэглэдэг давсны хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс хоёр дахин их нэмэгдэж, халдварт бус өвчин /зүрх, судас, цусны даралт ихсэх, чихрийн шижин, хавдар/ гаарах, түүнээс шалтгаалан нас барах хүний тоо цөөрөхгүй байна гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хэллээ.

Эмнэлэгт хандаж буй хүмүүсийн 39 хувь нь эрхэлж буй ажлаасаа болж өвчилсөн, 66 хувийнх нь өвчин даамжрахад ажил нь ямар нэг байдлаар нөлөөлсөн байдгийг судалгаагаар тогтоожээ. Иймээс өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлэх, хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 онд баталсан “Эрүүл ажлын байр” удирдамжийн дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан сургалт зохион байгуулсан байна. Үүгээр ажлын байран дахь өвчний эрсдэлт хүчин зүйлийг хэрхэн бууруулах талаар зөвлөжээ.


Өвчин хүндрэхэд эрхэлж буй ажил нь нөлөөлж байна гэв  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй