
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 25. Адъяа гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Төмөр
Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Илэн далангүй өдөр. Энэ өдөр таны хүсэл эрмэлзэл нэмэгдэх ба ирээдүйн итгэл найдвар руугаа тэмүүлэхэд таатай үе. Хэрэв та амарч байгаа бол таны төсөв, хэрэгцээнд тохирох аялах газар ол. Хэрэв та сурч байгаа бол боловсрол, ажил мэргэжлээ хоёуланг нь хөгжүүлэх боломжтой байхын тулд өдрөөр сурах уу оройгоор сурах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Лекцэнд суух, музей, үзэсгэлэн үзэх, эсвэл удаан уулзаагүй хамаатныдаа зочлох нь яаж зугаацахаа төлөвлөж амжаагүй хүмүүсд зохистой сонголт болно.
Үхэр (4/20-5/20)
Таны амьдралд нэлээн өөрчлөлт гарахыг энэ өдөр амлаж байна. Өөрчлөлтөнд бэлэн бай. Сэрэмжтэй байж хэний ч зөвлөгөөг бүү дага. Учир нь таны нууцлаг дайсан таныг хорлохоор зэхэж байна. Таны уян хатан байдал, тэсвэр хатуужил нууц зангыг сөрөн гарахад тусална. Олон нийтийн аливаа үйл ажиллагаанд болгоомжтой оролц. Урьдын танил байсан хэн нэгэнтэй таарах бөгөөд түүнтэй удаан зууралдах хэрэггүйг сануулж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Гэртээ суухыг үл хүссэн олон хүмүүс зугаа цэнгэл, хөгжим наадгай болсон газар очихыг хүснэ. Энэ үед урьдын дурлал сэргэхийг үгүйсгэхгүй. Өнөөдөр та аль болох ганцаар байхыг хичээ. Өөрийн дотоод сэтгэлээ уудалж, анхаарлаа төвлөрүүл. Таны сэтгэл санааны байдал тун сайхан байгаа ч хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй. Мөн бусдыг эвлэрүүлэх зуучийн үүрэг гүйцэтгэхээс зайлсхий.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр таныг хайр дурлалаа сайн эргэцүүлэн дүгнэхийг сануулж байна. Энэ өдөр та хайрынхаа холбоог бэхжүүлэхийн тулд харилцаандаа ямар нэгэн шинэ орц найрлага нэмэхэд таатай өдөр. Энэ өдөр та хүсэл санаачлагыг өөрөө гаргаарай. Амралтын өдрүүдээр хайртдаа бэлэг худалдан аваад түүнтэйгээ лааны гэрэл доор оройн хоолоо идээрэй.
Арслан (7/23-8/22)
Гэр бүл батлуулах, бусад гэр бүлийн асуудалд тохиромжтой. Хүүхдүүд таныг гонсойлгохгүй. Харин тохиолдолд найдвартай түнш байж, амлалтаа биелүүл. Хууль бүү зөрч. Тэгвэл энэ өдөр сайхан өнгөрнө. Болж буй үйл явдалд хэт эмзэг бүү хүлээж ав. Танаас бүх юм шалтгаалаагүй гэдгийг ойлго. Сайн унтаж амар. Мөн гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах, зоогийн газарт орж яриа өрнүүлэхийг хичээ.
Охин (8/23-9/22)
Гэнэт ирсэн мэдээ таныг баярлуулж, өнөөдрийн гэгээг нэмнэ. Хадмуудад асуудал тулгарсан ч өөрийнхээ баяр баяслыг бүү умартаарай. Хайртынхаа гэрт очиж гэр бүлийнхэнтэй нь танилцах гэж байгаа бол сандарч, анхны сэтгэгдлээ баллаж болохгүй. Жирийн үе шиг танд санагдахгүй л болов уу. Гэртээ хариад аль болох гэрээсээ битгий цухуй. Таны хувьд өнөөдөр олон нийтийн ажилд оролцох, цуглаанд явах зэрэг нь тохиромжгүй байна. Дотоод сэтгэлээ амгалан, тайван байлгах хэрэгтэй. Зураач, зохиолч, хөгжимчид өндөр бүтээл гарган, ажиллана.
Жинлүүр (9/23-10/22)
Ач холбогдолтой өдөр. Сарны нөлөөгөөр таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэх бөгөөд энэ үеийг ашиглан бусдад өөрийгөө таниулахыг хичээ. Од эрхэсийн таатай нөлөөгөөр танд өнөөдөр өөрийгөө илэрхийлэх боломж гарах бөгөөд энэ нь цаашлаад гэр бүл болоод ажил төрлийн харилцаанд нөлөө үзүүлэх болно. Танд од эрхсийн зүгээс үзүүлж буй нөлөө хүчтэй мэдрэгдэх бөгөөд таны эрч хүч нэг бол буурч эсвэл ихсэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Зүгээр сууж чадахгүй өдөр. Тайван бус байдал тань зан аашинд зонхилсоор байна. Нуугдмал байгаа дарамт, стрессээ суллах бүтээлч арга замыг хайхыг хичээ. Энэ өдөр та өөрийн сайн сайхан байдал амьдралын хэв маягаа сайжруулах боломжийг бүү алд. Одооноос шинэ хоолны дэглэм, тогтсон нэг хэвийн дасгалаа хийж эхэл. Та үр дүнг нь мэдрэхэд тийм ч их хугацаа зарцуулахгүй. Дуусаж буй амралтын өдрөө чухал хүмүүсээ дайлж цайлж өнгөрөө.
Нум (11/22-12/21)
Шургуу ажиллан, хийхээр төлөвлөсөн бүхий л ажлаа амжуулснаар өөрийгөө өрсөлдөгч гэдгийг харуулж чадна. Харин бусдын уур, дургүйцлийг бүү тоо. Хэн нэгэн таныг буруу зам уруу татахаас сэрэмжил. Мөн таны хэлснийг гуйвуулж магадгүй. Хүмүүс сэтгэл санааны хувьд эмзэг байх төлөвтэйг анхаар. Гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа бол хэл амнаас болгоомжил. Та хашгирч уурлах хэрэггүй, ялангуяа хүүхэдтэй бол. Шударга бай, бүх зүйл сайнаар дуусна. Гундаж гандсан сэтгэлээ эмчлэх цаг зав гарга, үүний дараа та сайн ажиллаж чадна. Та өнөөдөр сайн сонсогч байж чадна, тиймээс сэтгэлээ нээсэн ярилцлага асуудлаа шийдэхэд тань тусална.
Матар (12/22-1/19)
Тогтворгүй өдөр. Өнөөдөр та нэлээд тайван бус, уур уцаартай байх бололтой. Хамаатан садан болон хөршүүдтэйгээ маргалдаж магадгүй. Тиймээс аль болох тайван байж, асуудал хурцдахаас өмнө зайгаа барь. Гэртээ бүгэх хэрэггүй. Харин түүний оронд идэвхтэй байж, цагийг хөгжилтэй өнгөрүүл. Хэрвээ та гэр бүлийн амьдрал зохиохоор шийдсэн бол энэ нь маш сайхан санаа байх болно. Та өнөөдөр аз жаргалтай бас бүтээлч байж чадна. Энэ ордныхон эрүүл мэнддээ маш анхаардаг хүмүүс байдаг бөгөөд шинэхэн жимс ногоо танд гайхалтай эрч хүчийг өгөх болно. Орой гэрээсээ гарч хүмүүстэй хамт цагийг өнгөрөө.
Хумх (1/20-2/18)
Бүх зүйл таны санаснаар болохгүй тул будлиан ба уур хүргэх асуудалтай тулгарахад бэлд. Бүх төрлийн бичиг цаасны ажилтай харьцахдаа агууламжийг нь бүрэн уншиж хуулийн төлөөлөгчөөр гэрээ хэлэлцээр ба зээлийн бичгийг хянуул. Мөн бүх зүйлийг аман тохиролцооноос илүү бичгийн хэлбэрээр баталгаажуул. Бүтээлч нэгэн нь хөгжим зохиох авьяасаа нээж магад бөгөөд энэ нь нэмэлт орлого авчирч болзошгүй. Онцгой нэгэнд хайраа зохиомж бичих замаар илэрхийлбэл мөрөөдсөнөөс чинь илүү амжилттай болох болно.
Загас (2/19-3/20)
Зохион байгуулалттай өдөр. Зочин хүлээж авах, утсаар ярих мөн урилга хүлээж авахаас татгалз. Учир нь энэ зүйлс таны төлөвлөгөөг нураана.Таны хийх ёстой зүйлс төлөвлөсөн цагаас тань эрт дуусах нь танд таатай санагдах болно. Юуны түрүүнд өөрийн мэдрэмжиндээ итгэ. Таныг жижиг гэлтгүй аливаа маргаанаас зайлсхийх хэрэгтэйг сануулж байна.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.