Шууд Chart

О.Батбилэг: Морь яаж уяж сурах вэ гэхээсээ өмнө яаж хурдан адуутай болох вэ гэж бодох хэрэгтэй

2016-10-06 12:16:21

Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононгийн хүү манлай уяач О.Батбилэг сүүлийн жилүүдэд сайхан наадаж байгаа. ММСУХ-ны шинэ жилийн баяраар “Шилдэг залуу уяач” цол хүртэл хүртсэн. Тэрбээр ааваасаа уяачийн эрдмийг чамгүй сурсан нь илт. Түүнээс залуу уяачид фэйсбүүк хуудсаар дамжуулж “Морийг яаж сайн уях вэ” гэж асуухад "Морь яаж уяж сурах вэ гэхээсээ өмнө яаж хурдан адуутай болох вэ гэж бодох хэрэгтэй. Хурдан адуутай болчихвол морь уях тийм ч хэцүү биш. Тэгэхээр хамгийн эхлээд адуугаа сайжруулах зорилго тавих ёстой. Адуугаа сайжруулахад гүү хамгийн чухал үүрэгтэй. Яагаад гэхээр адуу эхийгээ дагаж төрдөг. 1990-ээд оны эхэн үед манайх манлай уяач Д.Гарамжав гуайнхтай ойрхон морио уядаг байлаа. Д.Гарамжав гуай өсгий цагаан хар азарга, гоё хүрэн гээд эрлийз адуутай. Сунгахаар манай морьд тэд нарынх нь ард л ирнэ. Түүнээс улбаалаад аав “Ийм холын цустай адуутай болъё” гэж бодсон юм шиг байгаа юм. 1993 онд Баянцогт руу отроор явж ирчихээд хавар нь тухайн үеийн морин тойруулгын дарга байсан Даваадорж гуайтай ярьж байгаад 33 адуугаар тойруулга угшилтай 11 адуу сольж авсан. Одоо манайд давхиж байгаа бүх адуунууд тэгэхэд ирсэн гүүний төлүүд” гэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Батбилэг: Морь яаж уяж сурах вэ гэхээсээ өмнө яаж хурдан адуутай болох вэ гэж бодох хэрэгтэй  
Үзсэн: 2305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй