
Баянзүрх хайрханы хишиг барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, улс, аймгийн цолтой 256 хүчтэн зодоглолоо.
Үүнд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Т.Баасанхүү, Б.Одгэрэл нар шалгарсан юм.
Барилдааныг МҮБХ, “Бридж” групптай хамтран зохион байгуулав.
МҮБХ-оос гаргасан цуврал барилдааны хуваарийн дагуу энэ сарын 15-нд Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болно.
Б.Гончигдамба түрүүллээ | ||
Үзсэн: 2888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.