Шууд Chart

Хятадын сансрын хөлөг “Тяньгун-2” станцтай амжилттай залгагдлаа

2016-10-19 11:47:30

Өнгөрсөн  даваа гарагт хөөргөсөн  Хятадын "Шэньчжоу" сансрын  хөлөг онгоц  тойрог  замд  байрлаж байгаа  "Тяньгун 2" лабораторид  амжилттай залгагдаж, багийн 2 гишүүн тус  лаборатори  руу ороод  байгаа  тухай  Синьхуа  агентлаг  мэдээллээ.

Энэ  удаагийн  нислэгийн багийн  ахлагч Цзин Хайпэн түрүүлж  лабораторид  орсон  байна.  Тэрээр  сансарт 3 дахь удаагаа нисч байгаа туршлагатай  нисгэгч  юм. Харин  түүнтэй хамт  ниссэн Чэнь Дуны  хувьд  энэ нь  анхны  нислэг аж. Сансрын  нисэгчид  юуны түрүүнд  сансрын  байгууламжийнхаа  системийг  нягтлан шалгасан  байна.  Сансрын  нисэгчдийн  энэ  багийнхан тойрог замд хамгийн удаан хугацаагаар буюу 33  өдөр  болох гэнэ.

Гэхдээ  30  хоногт нь "Тяньгун 2"  лабораторид  ажиллах  юм байна. Энэ хугацаанд тэд  анагаах ухаан болон шинжлэх  ухааны  олон туршилтуудыг хийхээр  төлөвлөж  байгаа юм.  Хятад  улс  өнгөрсөн даваа гарагт  орон нутгийн цагаар  өглөөний 7  цаг  30 минутанд  "Цюцюань"  сансрын  буудлаасаа  "Шэньчжоу"  хөлгөө  хөөргөсөн  билээ. Тус хөлгийг  "Чанчжэн 2" пуужин тээвэрлэгчийн  тусламжтайгаар  ийнхүү тойрог замд  амжилттай оруулсан юм. 

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Хятадын сансрын хөлөг “Тяньгун-2” станцтай амжилттай залгагдлаа  
Үзсэн: 2364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй