Өнгөрсөн лхагва гарагт болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч чаналаа өгсөн дүн гарсан.
Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны 79 хороон дээр ирц хүрээгүй байна. Иймд нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны ням гарагт явуулахаар болж санал хураалт эхэллээ.
Нэмэлт санал хураалтыг Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явагдана.
Тус нэмэлт санал хураалтад өмнө нь саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.
НИЙСЛЭЛД НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТОЙРОГ, ХЭСЭГ
Сүхбаатар дүүрэг:
1, 3, 9, 10, 11 дүгээр тойргийн хороод
Хан-Уул дүүрэг:
2, 3, 4, 11, 15 дугаар тойгийн хороод
Баянгол дүүрэг:
1, 3, 4, 5, 6, 7, 10, 20 дугаар тойргийн хороод
Баянзүрх дүүрэг:
2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22 дугаар тойргийн хороод
Чингэлтэй дүүрэг:
4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр тойргийн хороод
Сонгино хайрхан дүүрэг:
1, 2, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 28, 29, 31 дүгээр тойргийн хороод
Багануур дүүрэг:
5 дугаар тойргийн хороо
Нийслэл дэх нэмэлт санал хураалт эхэллээ | ||
Үзсэн: 1696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.