Шууд Chart

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн 11 дүгээр их хуралд оролцлоо

2016-11-07 12:34:18

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар энэ сарын 4-5-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн 11 дүгээр их хуралд оролцлоо.

Энэ удаагийн хурал жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Нэг ч охин, нэг ч эмэгтэй анхаарлын гадна үлдэх ёсгүй” гэсэн уриан дор зохион байгуулагдав.



Уг хуралд дэлхийн 28 орны парламентын гишүүд оролцож, охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй асуудлыг цогцоор нь шийдэх арга зам, шийдлүүдийн талаар хэлэлцэж, тогтвортой хөгжлийн стратегийг тодорхойлсон байна.

Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн 11 дүгээр их хурлын үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэндээ “Улс төр, бизнесийн аль ч салбарт эмэгтэйчүүд ажил, амьдралаа хамтад нь авч явахын тулд эрчүүдээс хоёр дахин их хөдөлмөрлөж, амжилт гаргадаг нь бүх судалгаанаас харагдаж байна” гэж онцлоод Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн орон зай, нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх, охид, эмэгтэйчүүдийн чадавхийг хэрхэн дээшлүүлэх зэрэг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Мөн энэхүү хурлын үеэр УИХ-ын гишүүд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн 11 дүгээр их хуралд оролцлоо   
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй