
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14.00 цагт “В” танхимд хуралдав.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир, гишүүн Л.Болд, С.Чинзориг, Л.Элдэв-Очир нар Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан, зөвлөх Л.Батмөнх, референт Н.Эрдэнэцэцэг болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов. Ажлын хэсгийн ахлагч Байнгын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон дэд ажлын хэсгийн гишүүдийг танилцуулав.
Хуралдаанаар тогтоолын төслийн талаарх Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын танилцуулгыг сонсож, танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Ажлын хэсгийн гишүүд тогтоолын төслийн хавсралтад тусгасан зорилт, арга хэмжээнүүдийг хариуцах эзэн, хэрэгжих хугацаа, шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнтэй байхаар тодорхой болгох, эрчим хүч, барилга, зам, тээвэр зэрэг бодит салбаруудад хүндрэлээс гарах хугацаанд зайлшгүй шуурхай шийдвэрлэх 3-4 зорилт, арга хэмжээг төсөлд тусгах тооцоо судалгаа, танилцуулга бэлтгэж дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахыг ажлын дэд хэсэг, холбогдох яам, газруудад чиглэл өгөв.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо | ||
Үзсэн: 763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.