
Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ. Энэ нь тус дүүргийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд шинээр байгуулагдсан 5 дахь цэцэрлэг юм.
1930 онд Ханддорж Чин вангийн хашаанд 2 бүлэг 50 хүүхэд, 7 ажилтантайгаар анх байгуулагдаж байсан тус цэцэрлэг ийнхүү шинэ байртай болсноор 10 бүлэгт 300 гаруй хүүхэд суралцах боломжтой боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд албаны хүмүүсээс гадна үе үеийн багш ажилчид, хүүхэд багачуудын эцэг эх, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 5496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.