
“Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт Дэд сайд Л.Бямбасүрэн болон төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцож, санал бодлоо солилцов.
Хэлэлцүүлэгт “Ус хангамж, ариутгах, татуургын талаарх бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл”, “Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж цэвэрлэсэн туршлага, цэвэрлэхийн шинэ, дэвшилттэй технологи байгууламж”, “Монгол Улсын Засгийн газраас Мянганы сорилтын корпорацид санал болгож буй усан хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийн тухай товч танилцуулга”, “Тарифын зохицуулалт” гэсэн сэдвээр холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавьж хэлэлцүүллэг өрнүүллээ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө ажахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав энэ өдрөөс хамтдаа төрийн байгууллага болон эрдэмтэн судлаачид, Улаанбаатар хотынТөв цэвэрлэх байгууламжийн асуудалд анхаарлаа хандуулж ажиллах цаг ирснийг онцлон хэллээ.Мөн богино хугацаанд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг онцлов. Хэлэлцүүлгийн төгсгөлд байнгын хорооноос зөвлөмж гарган боловсруулахад эрдэмтэн, судлаачдын оролцоо чухал гэдгийг онцлов.
“Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болов | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.