Шууд Chart

Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг барина

2016-11-14 15:56:05

Манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах тухай олон жил ярьж байна. Бэртэж гэмтэх, төрөх, мэс засал гээд нарийн мэргэжлийн үйлчилгээг авахдаа иргэд найман чиглэлийн эмнэлэгт иргэд хандаж болдог байна. Тиймээс 2 болон 3 дугаар шатлалын эмнэлгийн нарийн мэргэжлийн үйлчилгээг дүүргийн эмнэлэгүүд үзүүлэх боломжтой. Үүний тулд нарийн шинжилгээ оношилгоо, хийж шаардлагатай тохиолдолд мэс засал хийдэг болох шаардлага дүүргийн эмнэлгүүдэд бий. 

Тиймээс Азийн хөгжлийн банкны ЭМСХХ-4 төслийн хүрээнд мөн ДЭМБ-ын техник туслалцаатай Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандарт шаардлагыг хангасан жишиг эмнэлэг барихаар болсон байна. Эмнэлгийн барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөг Нидерланд улсын Симед компани хийж гүйцэтгэсэн. Жишиг эмнэлэг нь эмнэлзүйн долоогоос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий,  жилд дунджаар 10.000 гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчлэх, 47.000 гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцохын зэрэгцээ оношилгоо эмчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийг өргөтгөх, шинэчлэх ажил эхэлсэн байна.


Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг барина  
Үзсэн: 6284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
уншлаа [202.179.8.xxx] 2016-11-15 08:59
Жишиг мишиг гэж худлаа бүлтрээд яах вэ шаардлага хангасан юм л барьж үзээрэй

Бидэнтэй нэгдээрэй