Шууд Chart

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь хүүхдүүд байна

2016-11-15 15:49:04

Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг өнөөдөр болсон улсын Онцгой комиссын хуралдаанд мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр, энэ оны 11 сарын байдлаар ихэнх аймгийн нутаг дэвсгэрийн бүх хэсэгт цасан бүрхүүл тогтож, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан малчид ихээр отор нүүдэл хийж байгаа. Тиймээс нүүдэллэж байгаа иргэдэд хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, хөлдөл, осголтоос хэрхэн сэргийлэх, болж өгвөл 0-5 насны хүүхэд, жирэмсэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч явахгүй байх, хаана нүүдэллэж яваагаа мэдээлж байх тал дээр зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх постуудыг онцгой шаардлагатай газруудад гаргаж эмч, эмнэлгийн ажиллагсад ээлжлэн хуваарь гарган ажиллаж байгаа  аж.Мөн жирэмслэлт, төрөлтийн хүндрэл болон яаралтай тусламж шаардлагатай өвчтөнийг  аймаг, алслагдсан газраас нийслэлд тээвэрлэхэд нисдэг тэргийг ашиглах асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам, Батлан хамгаалахтай хамтран ажиллахаар судалж байгаа гэнэ.

Түүнчлэн 11 дүгээр сарын 10-ны байдлаар томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өвчлөгсдийн 93.1 хувийг 15 хүртлэх насны хүүхэд эзэлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар түргэн тусламжийн дуудлага 683.701 байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.405 дуудлага буюу 3.8 хувиар нэмэгджээ.


Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь хүүхдүүд байна  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй