
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 21. Адъяа гараг. Үнэг одтой, долоон улаан мэнгэтэй, улаан морь өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хайр дурлал, гэр бүл болоход таатай байна. Өнөөдөр та далавчтай болсон мэт санагдах ба энэ нь таны дотоод сэтгэлээс гарч ирнэ. Энэ өдөр байгалийн сайхныг бишрэн шүтэж өнгөрөөхийг танд зөвлөж байна. Болж буй үйл явдлыг хэт эмзэг бүү хүлээж ав. Өнөөдөр та шинэ танилтай учрах бөгөөд энэ нь ажил хэргийн найзууд болно. Сайн унтаж амар. Мөн гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах, зоогийн газарт орж яриа өрнүүлэхийг хичээ.
ҮХЭР (4/20-5/20)
Амар тайван өдөр. Өчигдөр бүх ажлаа дуусгаагүй бол өнөөдөр хүндхэн байна. Эрх бүхий хүмүүс ажиглаж байгаа учраас хянамгай бай. Үгүй бол таныг зэмлэн буруушаана. Хамт ажиллагсдадаа хөгжилтэй е-мэйл илгээх нь байр сууриа бататгах нэг арга. Баяр хөөрөө хуваалцахдаа сүр бадруулах шаардлагагүй. Амьдралын өчүүхэн баяр баясгаланг ч нааштайгаар хүлээн авах нь өөдрөг байдлаа хадгалах хамгийн сайн арга. Хийж гүйцэтгэх болон шийдвэрлэх олон явдал байгаа хэдий ч хамгийн чухал нь байгаа зүйлээ хайрлах юм. Энэхүү бүтээлч, азтай өдөр цуг байсан, хамт ажиллагч, найз нөхөд, гэр бүл, хүүхдүүд амьтдад таларх.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Амралт сувилал, эрүүл мэндийн арга хэмжээнд оролцоход таатай өдөр болно. Өөрийн болон орчин тойрныхоо хүмүүсийн зүрхийг хайрлаж элдэв асуудал гаргахгүй байж буян болоорой. Өндөр үнэтэй, тансаг бараа худалдаж авахгүй байхыг одод зөвлөж байна. Анд нөхдийн зөвлөгөөг сонс. Тэдний үг шударга төдийгүй цагаа олсон, зөв гэдгийг та хожим ухаарна. Өмнө зүүдэлсэн зүүдээ дахиж зүүдэлбэл биелнэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Идэвхигүй амралтын өдөр. Энэ өдөр та хаашаа ч гармааргүй санагдах боловч хэтийн зорилгодоо хөтлөгдөн явахад хүрнэ. Найз нөхдийн дунд ан цав, хагарал үүсэхээс сэргийл. Аливаа сөргөлдөөн, зөрчлөөс зайлсхийж, зөвшилцөхийг урьтал болго. Тэгвэл бүх зүйл аажмаар хэвэндээ орно. Хайр сэтгэлийн асуудалд өөрчлөлт гарахгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Үүрэг гүйцэтгэж байх. Дотны хүмүүстээ шийдэхэд төвөгтэй асуудлыг нь шийдвэрлэхэд өөрийн хурц оюун ухаанаа ашигла. Маргаан хэлэлцүүлэгт өөрийн оюун ухаан, үг хэлэх боломж танд бий. Амьдралын дадал туршлагыг тань зөн билэг орлоно. Шинэ ажлын санал ирж магадгүй. Шууд хүлээн авах гэсний хэрэггүй бүх муу сайн зүйлсийг эргэцүүл. Харин энэ сарын идэвх санаачлагаа бууруулж болохгүй шүү.
ОХИН (8/23-9/22)
Холимог өдөр. Настай хүмүүс, гэр бүл цагийг тань үрнэ. Элдэв заль мэх гаргахаас сэргийл. Учир нь таагүй явдал удаан хугацаанд үргэлжилнэ. Та хайрын романаас таашаал авахыг хүснэ. Дуртай зүйлдээ цагаа зарцуул. Романтик учрал энэ өдөр тохионо. Ярих зүйлдээ болгоомжтой бай. Хүүхдүүдэд тань хайр халамж хэрэгтэй байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Амьдралын байдал нэг хэвийн байхгүй хүрээлэн байгаа орчинтой хамтран зөв ажилла. Ямар ч муу санааг умартан, сайн талаас нь бодож ажлаа ав. Та нэгэн зэрэг олон янзын буяны үйлс үйлдсэндээ бус ойр дотнынхныхоо төлөө санаа тавьсан явдлаараа бахарх.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр баяр хөөр хайрт хүмүүс, хүүхдүүдийн бүтээлч байдалд тань урам зориг нэмэгдэх өдөр. Дараагийн сард романтик харилцаа цэцэглэх буюу өөрийн бүтээлч ажлаараа бусдад танигдана. Өнөөдөр өөртөө итгэлтэй байдал тун хэрэгтэй. Зохистой багтай зүйлийг бодож олоод түүнийгээ өглөөгүүр өөртөө хамгийн түрүүнд хэлж эхэл. Хэрвээ чин сэтгэлээсээ хийж чадвал бүтэх болно. Хоолны дэглэмдээ мөн анхаарч, хүнсний ногоо ахиухан хэрэглэ.
НУМ (11/22-12/21)
Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг анхааруулж байна. Гэхдээ энэ нь заавал эерэг хандлагатай байх албагүй аж. Сэтгэл санааны тогтворгүй байдал танаас хэсэгхэн хугацааны сэтгэл ханамжийн төлөө хий хоосон зүйл мөрөөдөж, эрсдэлтэй алхам хийхийг ятгана. Далайцтай зүйл хийх гэсэн хүсэл тэмүүлэл, ажлын дадлага туршлага дутмаг байдал сэтгэл хоёрдуулахад хүргэнэ. Таны энэ байдалд эргэн тойрны хүмүүс гайхаж магадгүй юм. Ажилдаа төдийгүй хайр дурлалд урам хугарч мэдэх тул туйлын анхаарал болгоомжтой бай. Хэрэв өөрийгөө дуугаа хураан таагүй зүйлсээ дотроо хадгалаад байгаагаа ойлговол энэ бүгдийгээ гадагшлуулах ямар нэгэн аргыг заавал олох хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Идэвхтэй өдөр. Өмнөх өдрүүдийг бодвол илүү завгүй байна. Хэдий тийм ч өөртөө цаг гаргаж амарч амин дэмтэй хоол хүнс идэж эрүүл мэнддээ анхаарал тавихаа мартаж болохгүй. Уурлаж уцаарлах, баярлаж хөөрөх гээд таны сэтгэлийг тогтворгүйжүүлэх олон асуудлууд гарч ирнэ. Гэхдээ та уян хатан байхыг хичээ. Ажил дээр чинь хүндэвтэр зүйл гарч ирэх ба хэрвээ өөрийгөө зөв удирдан, зөн совингоо сонсож чадвал түүнийг төвөггүйхэн дийлж гарна. Гэхдээ таны сэтгэлийг сонсох хүмүүс хэрэг болно.
ХУМХ (1/20-2/18)
Тодорхой нэг өдөр. Хүмүүс, нөхцөл байдлууд өнөөдөр дахиад найдваргүй байх бололтой. Итгэж болохооргүй хэнд ч байсан өөрийн сэтгэл зүрхээ нээх хэрэггүй. Стресс, үүрэг амлалт та болон таны хайртын хоорондох үл ойлголцлыг томруулж мэдэх ч та ямар нэгэн асуудалгүйгээр үр дүнд хүрч чадна. Өмнөх зүйлсийг харах чадвар тань танд онцгой төсөл, ажил хэргээ биелүүлэх боломжийг өгнө. Өөрийн мэдлэг, чадвараа аз туршсан амжилт авчрах шийдвэрт үндэслэн ашиглах нь үнэхээр сайхан байна.
ЗАГАС (2/19-3/20)
Хөгжилтэй өдөр. Зөн билэг болон бодит байдлыг сайн хослуулж чадсанаар та хүссэн ажилдаа орох магадлалтай. Залуу хүмүүсд ажилд ороход ажлын туршлага маш их хэрэг болох болно. Хэрвээ та насаар бага зэрэг ахимаг, мөн өдөр тутмын ажилдаа сэтгэл хангалуун байдаг бол олон газарт сайн дурын ажил хийж өөртөө яг ямар ажил тохирохыг олж мэд. Эцэг эхчүүд хүүхдэдээ зөв сонголт хийхэд туслах болно. Тэднийг хүчлэх хэрэггүй өөрсдөөр нь сонголт хийх боломж олго.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ | ||
Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.