Жолооч та өөрөө болон дэргэдээ сууж яваа зорчигчийн хамт хамгаалах бүсээ заавал зүүгээрэй. Цөөн тоо баримт дурьдая. Герман, Франц, АНУ, Япон, ОХУ зэрэг улсуудад хийсэн судалгаанаас үзэхэд зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 86 хувь нь тархины доргилт авдаг бол хамгаалах бүс хэрэглэсэн үед дээрх тоо 21.6 хувь хүртэл буурдаг байна.
Мөн хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32 хувь нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүрний болон толгойн гэмтэл, 53 хувийнх нь тархи доргихоос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух нүүрний хэсэг зүсэгддэг байна. Хамгаалах бүсээ зүүсэн нөхцөлд 90 км/цагийн хурдтай автомашин осолдоход хүн нас барах явдлыг 55-63 хувиар, толгой, цээжний гэмтлийг 60-85 хувиар, хавирганы хугаралыг 28 хувиар тус тус бууруулдаг болохыг тогтоосон байна.
Манай улсын хувьд гарч буй зам тээврийн осол хэрэгт өртөгсдийн 80 гаруй хувь нь хамгаалах бүс хэрэглээгүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд заавал замын цагдаагийн алба хаагчаар шахуулж, шаардуулж, арга хэмжээ авагдаж байж хамгаалах бүсийг зүүж хэвших биш өөрсдийнхөө болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамгаалах бүсийг хэрэглэж хэвших хэрэгтэй юм шүү.
Хамгаалах бүсийг яагаад зүүх хэрэгтэй вэ | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.