Шууд Chart

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхийг урьж байна

2016-11-20 11:55:20

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн тус тус хоёр гишүүн /нийт 4 гишүүн/ үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн тул тухайн гишүүдийн оронд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг урьж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нэр дэвшүүлэх эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогч, даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гишүүдийн нэрийг дэвшүүлж, тус Байнгын хороонд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор материалаа ирүүлнэ үү.

Нэр дэвшигч тус бүр дараах материалыг бүрдүүлнэ:

    - Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэгч тухайн байгууллагын албан бичиг, тогтоол, шийдвэр

    - Нэр дэвшигчийн анкет

УЛСЫН ИХ ХУРЛЫН НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ
ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО


Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхийг урьж байна  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй