Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

2016-11-27 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 27. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 28. Адъяа гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага
: Авахуй
Суудал: 
Шороо

Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Эцэг эх, өвөө эмээ нар тань хайртай хүний тань талаар эсрэг бодолтой байж таныг урвуулахыг оролдоно. Хэрвээ энэ нийгмийн шударга бус байдлыг илчилж байгаа бол шалтгааныг нь олохоор нэгдэнэ. Үйлдэхээсээ өмнө хоёр дахин бод. Эрч хүчтэй үйл ажиллагаа таагүй үр дүн авчирч болзошгүй. Оюутнууд ажлын урилга авч, хичээлээ орхигдуулах болно. Гэвч эхлээд та өөртөө бүх зүйлийг тунгаан бодох хангалттай хугацааг өгөөрэй.


ҮХЭР (4/20-5/20)

Урьдчилан мэдрэх чадвар ба зөн билэг хүчтэй байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ болгоомжтой, тэр ч байтугай бага зэрэг хатуу чанд бай. Ингэх нь таны анхаарлыг татаж буй зүйлийг сайтар ойлгоход тусална. Зүү, сүлбээр зүү, шилний хэлтэрхий зүүдэлбэл шоглуулна эсвэл урам хугарна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ам гарах өдөр. Олон нийтийн болон бизнесийн үйл ажиллагаа танаас илүү хүч, арга ухааныг шаардах бололтой. Та үүнийг зохицуулж чадвал зарлагыг багасгаж чадна. Олны дунд нэр хүндтэй болох боломж танд гэнэт тохионо. Уулзалтад явахдаа тохиромжтой сайхан хувцаслахыг зөвлөж байна. Тэгж байж та дараа нь бизнесээ өргөжүүлэхэд тусламж туслалцаа авч болох нөлөө бүхий хүмүүсийн нүдэнд өртөж, тэдэнтэй танилцаж чадна. Интернэтэд орох үедээ амралтаа өнгөрөөчихөөр дажгүй газар байгаа эсэхийг шалгаад үзээрэй. Аз таарч билетийг нь амжиж захиалах ч юм бил үү.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Тайвшруулах өдөр. Ирж буй хэдэн өдрийн турш сар таны өөрийн тэмдэг энэ ордод байрлаж танд байгаа хамгийн сайн сайхан бүхнийг илрүүлэх болно. Тиймээс дасгал сургууль хийж, галбиржих сайхан үе таны өмнө байна. Жингээ хасаж эрүүл мэндээ сайжруулах шаардлагатай хүмүүсийн хувьд фитнесс төв, усан сан эсвэл одон бөмбөгийн талбай руу дасгал хийхээр явах илүү урам зоригтой байна. Хэлэмгий худалдагч нар ба түргэн баяжих сүлжээнээс холхон бай.


АРСЛАН (7/23-8/22)   

Азтай өдөр. Од гараг төрөл бүрээр нөлөөлнө. Хэрвээ та ухаалаг байж чадвал энэ өдөр туйлын азтай, таатай байж чадна. Тиймээс та сугалаа худалдаж авч болох юм. Гэхдээ казино болон морин уралдаанаас хол бай. Хэрвээ ажил тань их чухал бол ажиллах чадвар, авьяас билгээ дайчил. Од гараг таны санхүү, мөнгө, хамтарсан хөрөнгөний асуудал дээр саад тотгор авчирч болзошгүй. Та бусдаас өр авлагаа авч чадахгүй байж мэднэ. Эсвээс энэ бүхэн хойшлогдоно. Та энэ үдэш романтик холбоог тогтооход таатай.


ОХИН (8/23-9/22)

Бодлогоширсон өдөр. Энэ өдөр та хайрынхаа холбоог бэхжүүлэхийн тулд харилцаандаа ямар нэгэн шинэ орц найрлага нэмэхэд таатай өдөр. Энэ өдөр та хүсэл санаачлагыг өөрөө гаргаарай. Амралтын өдрүүдээр хайртдаа бэлэг худалдан аваад түүнтэйгээ лааны гэрэл доор оройн хоолоо идээрэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бэрхшээлтэй өдөр. Өнөөдөр зам өчигдрийнх шиг саадгүй бус байна. Гэхдээ та идэвх чармайлт гаргаж чадвал амжилтанд хүрч чадна. Ажлын байраа амгалан тайван, тав тухтай байх талаар хамтрагчтайгаа тохиролцохыг хичээ. Их зан гарган яаран дүгнэлт хийх хэрэггүй. Харин энэ өдөр алдаа гаргахгүйн тулд бусдын хэлэхийг сайтар сонс. Өөрийн амьдралаа цэгнэн үзэх нь ирээдүйдээ юу хүсч байгаагаа ойлгоход тусална. Аливаа санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурахаасаа өмнө бүх бичиг баримт бүрэн эсэхийг шалга. Энэ өдөр та болгоомжтой байх нь зөв.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдөр ганц бие эрчүүд гэрийн ажил хийж, дэлгүүрээс юм цуглуулан цэцэрлэг, хашаагаа засна. Хөргөгч, хүнс хадгалдаг шүүгээгээ хоол хүнсээр сайн дүүргэ. Тэр бүр уулзаад байдаггүй эртний найз эсвэл хөгшин хамаатан тань гэнэт зочилж ирнэ. Зочид хүлээн авахдаа та баяртай байх ч хоол хүнс дутмаг байгаадаа сэтгэл зовнино. Бүх зүйлс байр байрандаа байгаад сэтгэл хангалуун байх болно.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр гэнэтийн баярт үйл явдлууд тохиолдож магадгүй. Та гэнэт өв залгамжлах, эсвэл удаан хугацаагаар авч чадахгүй байсан зээлээ авах болно. Таны зүгээс итгүүлэх мөн уран үг шаардагдах болно. Гэр бүлд тань таны анхаарал халамж дутагдаж байна. Эдгээр зүйлсийг нөхөхийг сануулж байна. Архи дарс их хэмжээгээр хэрэглэх мөн галын аюулаас болгоомжлоорой. Таны хөдөлмөрч зан чанар зохих ёсоор үнэлэгдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.


МАТАР (12/22-1/19)

Гэрэл гэгээтэй өдөр. Энэ өдөр та аз жаргалтай байх болно. Шинэ хайр дурлалын харилцаа үүсэх бөгөөд та үүнийг найз нөхрийн харилцаа юу эсвэл жинхэнэ хайр дурлал уу гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Та адал явдалд маш дуртай бөгөөд та амралтын өдрүүдээр аялалд явж, өмнө нь хэзээ ч очиж үзээгүй газарт очих бололтой. Эсвэл бүх ажлаа хойш нь тавьж бүтэн өдөржин зурагт үзэж, компьютер шагайн идэвхгүй өнгөрөөж ч магадгүй. Хайртай хүндээ өөрийн сэтгэлээ илэрхийл.


ХУМХ (1/20-2/18)

Цагаа олсон өдөр. Идэвхтэйгээр эхлээд идэвхтэйгээр дуусгах өдөр. Хайртай дотныхоо хүмүүстэй зургаа авахуул. Таны хувьд чухалд тооцогдох зүйлийг олж хараагүй байдлаас үүдэн бага зэргийн аюултай байдалд орж болзошгүй. Бизнесийн салбарт гэрээ хэлэлцээр хийхэд маш амжилттай. Тиймээс дунд хэмжээний уулзалт цуглаанд бэлтгэлтэй бай. Эдийн засгийн асуудалд ахиц гарна. Та түүнд маш сэтгэл хангалуун байх болно. Төлбөрийн картан дахь мөнгөө тооцоолж зарцуул.


ЗАГАС (2/19-3/20)

Гэр бүлийн асуудалд онцын өөрчлөлт гарахгүй. Учир нь ажил хэрэг танд гэр бүл дотны хүндээ зориулах цаг хугацааг олгохгүй. Нийгмийн байдлаа өөрчлөнө гэж найдаад хэрэггүй. Мэргэжлийн чиглэлийн ажил энэ сард хүчтэй өрнөх тул зөвхөн үүнд л хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэйг сануулж байна. Таныг харин өнөөдөр хайрын бурхан ивээж байх тул юу хийх шаардлагатайг хэлүүлэлтгүй мэдэх буй за.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй