
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллах үеэрээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудаас гадна “Өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь чухал болохыг онцолж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо хэрэгтэй байгааг онцоллоо. Иймээс улсын эмнэлгийн амбулаториудын гадна тухайн эрхтэн тогтолцооны ерөнхий мэдээлэл болон урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл бүхий самбаруудыг байршуулсан байна.
Мөн тэрбээр бид зөвхөн эмчилгээ, үйлчилгээнд анхаараад зогсохгүй салбарынхаа ажилчдын орон тоо, цалин хөлс, нийгмийн хамгааллын чиглэлээр ч анхааран ажиллаж байна. Мөн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:
- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай” хууль
- “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийг тус тус Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн нь дэмжигдсэн.
- Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээлгэхээр болсон.
- Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль
- Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хууль
- “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр
- Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын төслийг тус тус боловсруулан хэлэлцэж буйгаа сэтгүүлчдэд дуулгалаа.
Харин дэд сайд Л. Бямбасүрэн УНТЭ-т сэтгүүлчидтэй уулзсан. Тэрбээр Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойших хугацаанд “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хийгдсэн гол ажлууд”-ын талаар танилцуулж, сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Тухайлбал, ард иргэд рүү чиглэсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор хийгдэж буй шинэлэг, ололт дэвшилттэй ажлууд болон тулгамдаж буй асуудал, цаашид иргэдийн эрүүл мэндийн боловсролыг хэрхэн дээшлүүлэх, сошиал ертөнцөд ард иргэдэд зориулсан эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг хэрхэн зөв хүргэх зэрэг сэдвүүдээр санал солилцов.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ЭХЭМҮТ-д ажиллаж, сэтгүүлчидтэй хамтдаа тус төвийн өргөтгөлийн үйл ажиллагаа болон нярайн эрчимт эмчилгээ, цусны эмгэг судлалын тасагтай танилцлаа. Харин төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах үед хийсвэр хагалгаа хийлгэн төрж, хорвоод шинэ хүн мэндлэх торгон мөчийг хамтдаа хуваалцсан юм.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Хүний эрүүл мэндэд бусад салбарын оролцоо онцгой ач холбогдолтой байдаг. Ялангуяа эрүүл аж төрөх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зөв мэдээллийг түгээх гүүр нь бол хэвлэл мэдээллийнхэн. Тийм учраас та бүхний оролцоо манай салбарт чухал" гэдгийг онцоллоо.
А.Цогцэцэг: Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чухал | ||
Үзсэн: 2024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.